Шууд Chart

Килиан Мбаппе бүх орлогоо сайн үйлсийн санд хандивлажээ

2018-07-17 10:49:10

Хөлбөмбөгийн 21 дэх удаагийн дэлхийн аврага 19 настай Францын довтлогч Килиан Мбаппе ДАШТ-ий бүх орлогоо сайн үйлсийн санд хандивлажээ.

“Эх орныхоо төлөө талбайд гарсаныхаа төлөө мөнгө авах ёсгүй. Харин ч нэр төрийн хэрэг байх ёстой” гэж үздэгээ тэрбээр өмнө нь өгүүлж байсан.

Мбаппе ДАШТ-ий тоглолтод гарах бүртээ 20 мянган еврогийн урамшуулал авч байжээ.

Мөн үүн дээр долоон тоглолтод оролцож, дөрвөн гоол оруулсаны урамшуулал, дэлхийн аврага болсоны урамшуулал нэмэгдээд нийт 490 мянган еврог хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг биеийн тамир спортод хамруулах сайн үйлсийн аянд хандивласан байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Килиан Мбаппе бүх орлогоо сайн үйлсийн санд хандивлажээ  
Үзсэн: 893 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй