Шууд Chart

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна

2018-07-18 06:10:52

Өнөөдөр аргын тооллын 2018 оны долоодугаар сарын 18. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Зуны адаг шарагчин хонь сарын шинийн 6. Буд гараг. Тугчин одтой, таван шар мэнгэтэй, цагаагчин гахай өдөр.

                          Барилдлага: Үл зохилдох
                          Шүтэн барилдлага
: Төрөхүй 
                          Суудал:
Хий

Өдрийн наран 5 цаг 14 минутад мандан, 20 цаг 45 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна...

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Бизнесийн уулзалт олон шинэ санаагаар дүүрэн байна. Сүүлийн хэдэн өдрүүдэд бусадтай харилцах нь хэцүү санагдаж байсан бол өнөөдөр сайжирч хэвийн байдалдаа эргээд орно. Таны тэвчээртэй зан өснө. Та яг юу хэрэгцээтэй байгааг тодорхойлж чадна. Шийдвэр гаргах болон анхаарлаа төвлөрүүлэх нь амжилтыг дагуулна.


ҮХЭР (4/20-5/20)

Тохиолдож байгаа ихэнх асуудлууд таны оюун ухаанаас урган гарч байдаг. Тиймээс оюун ухаандаа хэсэг зуурч болов завсарлага авч тайван амьсгал. Зан чанараа өөрчлөх нь таатай нөхцөл байдлыг бий болгох болно. Өөрийнхөө зан ааш, нөхцөл байдалд хариуцлага хүлээх хэрэгтэй. Ямар нэг оновчтой зүйлийг хийх нь хохирогч болсон мэт сэтгэгдлээс тань бага ч гэсэн салгах болно.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Бизнесийн болон мэргэжлийн төлөвлөгөөтэйгээр урагшаа үргэлжлүүлэн давш. Яагаад гэвэл яг одоо мэргэжлийн шатаар өгсөхөд хялбар байх болно. Бүтээгдэхүүний цаг хугацаа огноо, газрыг дахин дахин шалгах нь маш чухал. Та илүү зохион байгуулалттай байхыг хүссэнээр ирэх өдөртөө сайн бэлтгэж чадна. Тайвшрахад хамгийн тохиромжой үе. Бясалгал бол тэнцвэрээ олох эерэг арга барил.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Амьдралын хэмнэл үлэмж дээшлэх ба юуг хэвэнд нь байлгахаа бод. Таны оюун ухаан хэт идэвхтэй ажиллаж, та хүч чадалтай байна. Та оюун ухаан болон сэтгэхүй сорьсон зүйлд оролцон өөрийн мэдлэгийг шалгахад тохиромжтой цаг. Таны орлогыг нэмэгдүүлж бүтээмжийг өсгөнө. Бизнесийн чухал гэрээ хэлцэл бүгд амжилттай болж өндөрлөнө. Түншилж ажиллахаар шийдсэн хүмүүсийн түншлэл тун амжилттай хэрэгжиж та сэтгэл хангалуун байна.


АРСЛАН (7/23-8/22)   

Амьдралын хэмнэл үлэмж дээшлэх ба юуг хэвэнд нь байлгахаа бод. Таны оюун ухаан хэт идэвхтэй ажиллаж, та хүч чадалтай байна. Та оюун ухаан болон сэтгэхүй сорьсон зүйлд оролцон өөрийн мэдлэгийг шалгахад тохиромжтой цаг. Таны орлогыг нэмэгдүүлж бүтээмжийг өсгөнө. Бизнесийн чухал гэрээ хэлцэл бүгд амжилттай болж өндөрлөнө. Түншилж ажиллахаар шийдсэн хүмүүсийн түншлэл тун амжилттай хэрэгжиж та сэтгэл хангалуун байна.


ОХИН (8/23-9/22)

Амьдралын хэмнэл үлэмж дээшлэх ба юуг хэвэнд нь байлгахаа бод. Таны оюун ухаан хэт идэвхтэй ажиллаж, та хүч чадалтай байна. Та оюун ухаан болон сэтгэхүй сорьсон зүйлд оролцон өөрийн мэдлэгийг шалгахад тохиромжтой цаг. Таны орлогыг нэмэгдүүлж бүтээмжийг өсгөнө. Бизнесийн чухал гэрээ хэлцэл бүгд амжилттай болж өндөрлөнө. Түншилж ажиллахаар шийдсэн хүмүүсийн түншлэл тун амжилттай хэрэгжиж та сэтгэл хангалуун байна.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Өнөөдөр бүх санаачлага нуран унана. Таагүй мэдээ ирж сэтгэл санааны тайван байдал ба гэр бүлийн таатай уур амьсгалыг эвдэх бололтой. Эрүүл мэнддээ анхаарахгүй бол нойргүйдэх өвчин тусна. Юу ч эрхэлсэн ирээдүйд таныг амжилт хүлээж байх сайхан боломж гарч ирж байна. Боломжийг алдалгүй ашигла. Гэхдээ өөрийн хүч бололцоо хязгаартай гэдгийг сана.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Сэтгэл хөдлөл ихтэй байгаа бөгөөд таны хүсэл тэмүүлэлийг өдөөх хэн ч бай таны эрч хүчтэйг хараад гайхах болно. Гэхдээ таны ажлын газарт болон олон нийтийн газарт бий болсон харилцаа хэт хөөрөлд автах аюул байна. Толгойгоо сэтгэл зүрхэндээ бүү захируул. Аялал зугаалга хийх боломжтой байгаа ч, жолоо барих үедээ болгоомжтой байгаарай. Одоо хэлэхээсээ илүү хийх нь таны санааг бодит болгоно. Өөрийнхөө хэл амыг хянаарай.


НУМ (11/22-12/21)

Өнөөдөр тэнгэрийн эрхэсийн янз бүрийн нөлөөлөлтэй өдөр байх болно. Гэртээ байгаа бол их цэвэрлэгээ хийх бөгөөд үүнээсээ хүчтэй сэтгэл ханамжийг авах болно. Ажил дээрээ байгаа хүмүүс ажлын ширээ бичиг хэрэг болон сагсан дахь зүйлсээ эмхлэж цэгцлэх бөгөөд ажлын даалгаваруудаа гүйцэтгэхэд хялбар болж ажлын хариуцлага тань хөнгөрсөн мэт санагдах болно. Аливаа зүйлд шүүмжлэлтэй ханддаг хүмүүс гадны нөлөөллөөс болж ойр хавийн хүмүүсээ шүүмжилж тэдэнд гомдоллох болно.


МАТАР (12/22-1/19)

Өөрийгөө бөөцийлөхөд анхаар. Хүнд ажлыг үргэлжлүүлэн хийхээр чармайх нь таны бие махбод болоод сэтгэл санаанд хохиролтой. Та сайн сайхан байдлаа үл хайхарвал хууч өвчинтэй болж эрүүл мэнд доройтно. Ажлын хэт их стресс гэр орны үйл явдлаас болоод уур бухимдалтай болж таны стресс ихэснэ. Дараагийн хэдэн өдөр болгоомжтой байж биеэ барь. Өөрийн ажлын байрны тодорхойлолтод тусгагдаагүй ажил, хүмүүстэй холбоотой хариуцлага хүлээхээс болгоомжил.


ХУМХ (1/20-2/18)

Өөрийн зөн совиндоо итгэ. Нөхцөл байдал хүмүүст хүчтэй мэдрэмж төрүүлж байгаа зүйлст анхаарахыг шаардана. Та гарцаагүй чиглэх замаа олж чадна. Учир нь таны зөн совин өсч маш хүчтэй байгаа учраас тэр. Гэхдээ өөртөө эргэлзэхээс болгоомжил. Өдрийн сүүлээр таатай мэдрэмж ирж тус дэм болно. Биеийн эрч хүч тань шавхагдаж эхлэх болно. Хангалттай сайн унтаж байгаа эсэхдээ анхаараарай.


ЗАГАС (2/19-3/20)

Өнөөдрийн бүүдгэр нөхцөл байдлаас болж сул дорой байдал бий болно. Гэсэн ч шийдвэрлэх арга зам гарч ирнэ. Өөрийгөө стресст оруулж, олон юм бодолгүй нөхцөл байдлыг шийдэгдэхийг хүлээ. Аливаа зүйл ойлгомжгүй, нэг л болж өгөхгүй байвал бусдын зөвлөгөөг сонсож үзэх хэрэгтэй. Хэрэв таны эргэлзээ арилахгүй байвал цаг заваа тунгаан бодоход зарцуулаарай. Боломжтой бол аливаа чухал хэлэлцээрийг түр хойшлуулсан нь дээр.


ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна  
Үзсэн: 397 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй