Шууд Chart

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2018-07-21 05:48:51

Өнөөдөр аргын тооллын 2018 оны долоодугаар сарын 21. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Зуны адаг шарагчин хонь сарын шинийн 9. Санчир гараг. Хонгорцог одтой, хоёр хар мэнгэтэй, хөх бар өдөр.

                          Барилдлага: Түлэх
                          Шүтэн барилдлага
: Хуран үйлдэхүй   
                          Суудал:
Төмөр

Өдрийн наран 5 цаг 16 минутад мандан, 20 цаг 42 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. 

Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал, жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй...

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Таны амьдрал утгагүй юм шиг санагдана. Танд оногдсон үүрэг даалгавар, хариуцлага таны эцсийн хүчийг шавхах болно. Гэвч өөрийн зорилгодоо тууштай байх нь үүнийг давах гарц байна. Мөнгөний сав нээгдэнэ. Мөн мөнгийг захиран зарцуулах чадвар, мөнгөнд хандах хандлагаас тань ирэх өдрүүдийн санхүүгийн байдал шалтгаална.


ҮХЭР (4/20-5/20)

Өнөөдөр танд аз эерэг байдал авчирна. Спортын тэмцээнд хүч соривол танд таатай үйл явдал болно. Өөрийн сонирхолтой хоббигоо үргэлжлүүлвэл гэнэтийн жаргал ирэх магадлалтай. Зарим тамирчин эсвэл уран бүтээлч хүмүүсийн сэтгэлийн хүч тэнхээ өндөр байна. Асарч сувилах, санаа тавихад оролцох шаардлагатай бол бүү хойш суу. Ганцаардмал эрчүүд болзоонд явж эхэлнэ.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Чимээтэй эргэн тойрон бөөн хүнтэй гудамж дэлгүүрээс хэдхэн минутыг нам гүм байхад зориулан өөртөө цаг гараг. Таны сэтгэл санааны чадвар өсч, өөрийн зөн совингоо тохируулах хэрэгтэй. Тиймээс өөрийн совиндоо анхаарал хандуул. Гэр, гэр бүл, эрүүл мэндийн асуудлаасаа болоод та найз нөхдөөрөө цугларах уулзалтанд очиж чадахгүй байж мэднэ. Дотнын харьцаагаа сайхан болгох гэж хичээж байгаа хүмүүс амжилтанд хүрэх болно. Өнөө орой гэртээ байх нь үнэхээр сайхан сонголт байна.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Азтай өдөр үргэлжлэх бөгөөд гэртээ байж амармаар байвал бүү санаа зов. Амар амгалан, тайван байдалд таатай байх зуур зочид олноор ирвэл гайхах хэрэггүй. Санаа их зоволтгүй тэд өөрөө өөрсдөө анхаарал тавина. Харин ч тэд нар танд анхаарал тавьж энэ өдрийг тань таатай байлгах болно. Та нарын зарим нь онцгой хүнтэй уулзаж магадгүй бөгөөд удаан хугацааны турш мэддэг байсан юм шиг санагдах болно.


АРСЛАН (7/23-8/22)   

Одоогийн амьдарч байгаа байдалдаа та жаргалтай бус байгаа бол амьдралдаа өөрчлөлт хийхэд төгс цаг үе. Та шинэ орон сууц худалдаж авах сэргээн засах үйл явдлууд өрнөнө. Харилцаа нэгэн хэвийн аятайхан үргэлжилнэ. Хэрэв та тайван байх, хэн нэгэнтэй эвлэрэх хэрэгтэй бол одоо л тэр цаг. Бусадтай цаг заваа өнгөрүүлэн өөрийн зорилго, зорилтуудыг хуваалцах нь харилцан ойлголцол, урам зоригийг нэмэгдүүлнэ. Өөрийн хийж чадахаас илүүг бүү амла. Согтууруулах ундаа уух гэж байгаа бол машинаа барьж болохгүй.


ОХИН (8/23-9/22)

Өөрийн зорилгоо зарим хэрэггүй санаануудаасаа ялгахад анхааралаа хандуулахыг хичээ. Сэтгэлийн шаналалд автахын оронд өөрийн бодол санаа мэдрэмжүүдээ ажигла. Эргэн тойрондоо өөрийгөө илэрхийлэн сонирхолтой байх нь илүү их эрч хүчийг бий болгоно. Бусдад шудрага ханд. Хэрэв та боломжтой гэж үзэж байгаа бол худалдаа хийхдээ бүү эргэлзээрэй.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Зарим хүмүүс хүнд хэцүү байдлаа амжилттай давж туулахыг одод сонордуулж байна. Нэлээд толгой өвтгөсөн өдөр ч амьдралдаа санаа тавих боломжтой байна. Урт хугацааны төслийн ажил авах бөгөөд сэтгэл санааны хангалуун байдал нь уйтгар гунигийг чинь арилгах болно. Бусдад амлалт өгөхөөсөө өмнө үнэхээр өөрийн чинь хүссэн зүйл мөн эсэх болон амлалтандаа хүрч чадах эсэхээ бодож үзээрэй.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Хуучин хайрттайгаа гэнэт уулзаж сэтгэл зүрх тань өнгөрсөн дурсамжаа сэргээн санана. Гэхдээ хэт удаан ярилцах хэрэггүй. Өнгөрсөнд бүтээгүй юм одоо болохгүй. Өөртөө шударга ханд. Хувь заяандаа бүү эргэлз. Хэрвээ чадвал амралтаа авч цэвэрлэгээ хийн, тавилга сэлтээ өөрчил. Утсаа байнга завгүй байлгадаг ч бай хувийн амьдралынхаа талаар хэтэрхий их ярих хэрэггүй.


НУМ (11/22-12/21)

Хамтын ажиллагаанууд тань сэтгэлийг чинь гонсойлгоно. Өнөөдөр дэлгүүрээс их хэмжээний худалдан авалт хийхээс сэргийлэх дахин нэг өдөр байх болно. Хэрвээ худалдан авалт хийвэл дансан дахь мөнгийг чинь юу ч үгүй хоослохоос гадна худалдаж авсан зүйлс чинь бусад зүйлтэй зохицохгүй нилээн удаан сэтгэлийг чинь тавгүйтүүлэх болно. Зарим нэгэн урам хугарсан байдал бага зэргийн зөрчилдөөн болон замбараагүй байдал өөрчлөлт хийх гэсэн оролдлогыг тань муугаар төгсгөж болзошгүй.


МАТАР (12/22-1/19)

Зарим нэг санхүүгийн асуудлууд гарснаар таны төлөвлөгөөг нураахаар байдал үүсч болзошгүй. Гэвч та хүчтэй хэвээр байна. Та ажлаасаа хэсэг хөндийрч санхүүдээ хяналт тавьж найз нөхөдтэйгээ уулз. Та эдийн засгийн байдлаа тогтвортой болгож өөрийн хүссэн хэмжээндээ хүргэснээр илүү жаргалтай болно. Бизнесийн түншлэгчид таны хийсэн өөрчлөлтүүдийг аягүйцэн хүлээж авах ч таных хамгийн шилдэг нь байх болно.


ХУМХ (1/20-2/18)

Та энэ амралтын өдрийг тайван өдөр болгохын төлөө хичээх хэрэгтэй. Одоо үүрэг амлалтаа хойш нь тавьж өөрийнхөө хэрэгцээний тухай бодох үе. Чимээгүй уур амьсгал танд чөлөөт цагаа таатай өнгөрөөх, унших ёстой зүйлсээ гүйцээх, гадуур гарч кино үзэх боломжийг олгоно. Өнгөрсөн үйл хөдлөл, ажил хэрэг ирээдүйн мөрөөдөл, зорилгод тань саад болохыг бүү зөвшөөр. Алдаагаа хүлээн зөвшөөрч түүнийгээ засахын тулд суралцах нь урагшилж амжилтад хүрэх түлхүүр юм.


ЗАГАС (2/19-3/20)

Өнөөдөр бүгд таны хүссэнээр болохгүй. Хайртай хүн болон бизнесийн түнштэйгээ үүсгэсэн хэрүүл тэмцэл нэмэгдэх бөгөөд тэр үед энэ хүчийг та удаан барьж чадахгүй. Өөрийгөө бусдад буруугаар ойлгуулахгүйн тулд үүнийг зөвхөн хараад сууж байх нь дээр бөгөөд үйл хөдлөлөө хянаад тайвширсан үедээ ямар нэгэн шийдвэр гаргах нь зөв алхам болно. Гэр болон үнэ цэнэтэй зүйлээ сайн харж хандаарай. Эвдэрсэн цоожоо засуулсан эсэхээ шалга.


ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй  
Үзсэн: 540 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй