Шууд Chart

Б.Гангаамаа К2 уулын оргилд хөл тавьсан анхны Монгол хүн боллоо

2018-07-21 14:33:40

Монгол Улсын Гавьяат Тамирчин, Уулын спортын олон улсын хэмжээний мастер Бадамгаравын Гангаамаа өнөөдөр /Улаанбаатарын цагаар/ 11:00 цагт дэлхийн хоёр дахь ноён оргил болох К2 /8611 м/ ууланд амжилттай авиралт хийж, оргилд хүрчээ.

Тэрээр К2 оргилд хүрснийхээ дараа тэндээс Олон Улсын Уулчдын Холбооны Залуучуудын комиссын гишүүн О.Батсайхантай сансрын утсаар шууд холбогдож, ”К2 уулын оргилд Улаанбаатарын цагаар өглөөний 11:00 цагт амжилттай гарлаа. Одоо би К2-ын оргил дээрээс сансрын утсаар ярьж байна. Энд маш хүчтэй салхи шуурч байна. Удаан байж болохгүй учраас одоо яаралтай буух гэж байна. Надтай хамт Нургу Шерпа оргилд хамт гарсан” хэмээн ярьжээ.

Ийнхүү Б.Гангаамаа нь Хятад, Шинэ Зеланд, Пакистан, Ирланд, Мексик, Бельги, Япон, Непал зэрэг улсын 31 уулчинтай энэхүү авиралтыг амжилттай гүйцэтгэж, дэлхийн хоёр дахь ноён оргил болох К2 уулын оргилд хөл тавьсан анхны Монгол хүн боллоо.










Б.Гангаамаа К2 уулын оргилд хөл тавьсан анхны Монгол хүн боллоо  
Үзсэн: 2430 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Nevenka [178.33.194.xxx] 2018-08-01 16:50
Бид бага хүүтэй зээлийг санал болгодог. Бид санхүүгийн хэрэгцээтэй хүмүүст зээлээ санал болгодог   Би бага хүүтэй зээл, зээлийн компанийг эзэмшдэг Зээлийн Санхүүгийн Зээлийн Корпорацитай. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу: https://www.creditsfinances.com/en/
Зочин [37.220.132.xxx] 2018-07-21 23:12
Gaihaltai er zorig, huch chadal, tevcheer, ur chadvariin deed yumaa. Bayar hurgeye!

Бидэнтэй нэгдээрэй