Шууд Chart

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно

2018-07-23 05:47:48

Өнөөдөр аргын тооллын 2018 оны долоодугаар сарын 23. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Зуны адаг шарагчин хонь сарын шинийн 11. Сумъяа гараг. Эрхтэний тэнгэрт одтой, есөн улаан мэнгэтэй, улаан луу өдөр.

                          Барилдлага: Идэр
                          Шүтэн барилдлага
: Нэр өнгө
                          Суудал:
Ус

Өдрийн наран 5 цаг 18 минутад мандан, 20 цаг 35 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дарханы үйлд сайн.

Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. 5 цаг 46 минутанд их халууны улирал эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно...

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Хэрэв таны зорилго их ашиг олох бол та бүтээгдэхүүн болон зах зээлийн уялдаа холбоог сайн судалсан байх хэрэгтэй. Зарим хүмүүс өөрт тохирсон шинэ бизнесийг туршиж үзэхээр шийдсэн бол тэрхүү шинэ бизнесийнхээ талаар мэдээлэл цуглуулж хотоос гарч судалсан дээр байна.


ҮХЭР (4/20-5/20)

Таагүй хүмүүс, нөхцөл байдлаас шалтгаалан буруу шийдвэр гаргахаас зайлсхийгээрэй. Бат бөх хөрөнгө оруулалтаар бий болсон төсөл төлөвлөгөөнүүд амжилтанд хүрнэ. Уран бүтээлч эсвэл судлаач үхэрүүд хүсэл зоригоо бичих, шинжлэх ухааны ажиллагаа хийх зэрэгт үр дүн маш сайн байна. Та итгэл муудсан хуучин харилцаагаа сэргээж шинэчил.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Итгэлгүй хуурмаг харилцаанд орвол амжилтгүй худалдаатай холбоотой үйл явдлаар дүүрэн байна. Үүнээс болж нулимс хэрүүл дарамт ирэх бололтой. Худалдаа наймаа дур татам саналд анхааралтай ханд. Таныг хөөрхөн мэхэлж орхино. Итгэлгүй хүмүүсээс хол байхыг хичээ. Стрессд орсон, ядарсан бол саун массаж болон уурын эмчилгээ зэрэг нь яг тохирсон эм.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Өнөөдөр таны харилцаа холбоонд шинэ мэдрэмж ажиглагдаж магадгүй энэ нь таныг сэтгэлээр унагааж ч болох юм. Таны зан байдал өнөөдөр илүү урлагт ойрхон байх бөгөөд та хэлэх зүйлээ дуу болгон зургаар илэрхийлж мөн мэдрэмжүүдээ илүү сэтгэлийн хөдөлгөөнтэй зүйл хийхэд зориулах болно. Та ямар нэгэн нууцлаг бизнесийн гэрээ хэлэлцээрт оролцсоны хэрэггүй.


АРСЛАН (7/23-8/22)   

Гараг эрхэсийн нөлөөгөөр та тогтуун байдалтай байна. Ажлын долоо хоногийн эхний өдөр та амжилттай ажиллах болно. Танд гараг эрхэсийн нөлөөгөөр олон зүйлс сурах боломж бололцоо улам бүр нэмэгдэж таныг зоригжуулах болно. Өөрийн мэдлэг боловсрол дээрээ тулгуурлан ирээдүйд ашиглаж болохоор зүйлсийг бэлдэж чадна. Анхны сэтгэгдэл чухал учир чадахаасаа чадахгүй хүртэл хичээ. Заримдаа гаднах үзэмж бүхнийг илтгэнэ. Гадна үзэмж сайн байх нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж ажлын гүйцэтгэлийг сайжруулна.


ОХИН (8/23-9/22)

Өнөөдөр хөрөнгөтэй холбоотой маш их асуудлууд гарч болзошгүй. Худалдаа ашиггүй байдалд орох бөгөөд энэ нь санхүүг ганхуулж мөн материаллаг байдал тогтворгүй байдалд орох болно. Хүч чадал боломжоо төвлөрүүлэх хэрэгтэй. Санаа нэгтэн түнш хамтран зүтгэгчээ алдаж болохгүй. Сөрөг мэдээлэлд анхаарлаа хандуул. Таны хувь заяаг өөрчлөх зүйл бол нөр хөдөлмөр болон тайван амралт болно.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Хэрвээ та илүү их орлогыг олж, их хэмжээний урамшуулал авсан бол энэ мөнгө ирснээсээ хурдан үрэгдэх төлөвтэй байна. Хэрвээ энэ зуны улирлаар орлого тань хүрэлцэхгүй гэж бодож байгаа бол одоо таны сэтгэх цаг боллоо. Өөрийн бүтээлч чадвараар үйл явцыг сайн харж мөнгө ол. Мөн зардлаа багасгах нь таны мөнгийг хэмнэж чадна. Хэрвээ дотны харилцаа тань таныг стрессдүүлж байгаа бол дарамт улам өсөж байгааг мэдрэх болно.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Болгоомжгүй хэлсэн үг эсвэл шударга ёсыг тогтоох гэсэн тэмүүллээсээ болоод та зорьсондоо хүрч чадахгүй бололтой. Од эрхэс таныг эрүүл мэнддээ онцгойлон анхаарахыг сануулж байна. Ялангуяа хоолны чанарт анхаарлаа хандуулаарай. Зөвхөн өөрийн нүдний өмнө байгаа зүйлийг харахаа больж асуудлыг илүү өргөн олон талаас нь харахыг хичээ. Ингэж жижиг гэлтгүй бүхий л асуудлуудыг сайтар анхаарч харж чадвал та нөхцөл байдлыг зөв үнэлэх аргаа олно.


НУМ (11/22-12/21)

Хамт олонтойгоо сайн хамтарч ажиллахад сэтгэл санааны шийдэмгий бус байдал хүндрэл учруулж байна. Бие даан ажилла. Өөрөө өөртөө эзэн байснаар хэн хүнээс илүү хол явна. Эргэн тойронд байгаа хүмүүстээ анхаарал тавь. Одооноос эхлэн тогтмол дасгал хийж эхэл. Хэрвээ сүүлийн үед хөдөлгөөн багатай байгаа бол спортоор хичээлэх нь сайхан санаа бөгөөд биеийн эрүүл мэндээ хангалттай сайн хэмжээнд хүргэ. Мөн хоолныхоо дэглэмдээ ч эрүүл сонголт хий.


МАТАР (12/22-1/19)

Сэтгэл санаа ямар байна өдөр яг тийм өнгөрнө. Сүүлийн үед үүсээд байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд шаардагдах хөрөнгө мөнгө орж ирэхийг хүлээ. Гэнэтийн таатай сайхан мэдээ хүлээн авах магадлалтай. Хувийн амьдралд цаашид өөрчлөлт гарах бололтой. Хэрэв та алба болон амины ажлаа сайн зохицуулахгүй бол таны ажил хувийн амьдралд тань муугаар нөлөөлж болзошгүй.


ХУМХ (1/20-2/18)

Таны төлөвлөсөн төлөвлөгөө ажил хэрэг шинэ санаа чинь бусдын дэмжлэгийг авч чадалгүй нурах буюу танд санасан хэмжээнд тань байж чадахгүй нь бололтой. Түүнээс болж та сэтгэлийн дарамтад орно. Ахин шинээр эхлэх болон өөрийн төлөвлөгөөгөө өөрчлөхөөс өөр аргагүйд хүрнэ.


ЗАГАС (2/19-3/20)

Танд ашиггүй ярианд бүү оролц. Энэ өдөр найз нөхөдтэйгээ болгоомжтой харьцаарай эс бөгөөс та нарын хооронд буруу ойлголт үүсч болзошгүй. Та чухал зүйл худалдаж авахаасаа өмнө ажиллуулж үз эсвэл түрээслэж ав. Та шинэ машин хэрэгсэлийг бүрэн ашиглаж чадах эсэхээ бод.


ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно  
Үзсэн: 140 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй