Шууд Chart

Нийт 88 компанийн хувьцаа арилжаалжээ

2018-07-23 11:34:55

Монголын хөрөнгийн бирж 2018 оны 7 дугаар сарын 16-ний өдрөөс 7 дугаар сарын 20-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, өдөрт дунджаар 304.6 сая төгрөг буюу нийт 1,523,330,347.10 төгрөгийн арилжаа хийсэн байна. 

1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа:

Нийт 88 компанийн 2,768,377 ширхэг хувьцаа 591,302,697.1 төгрөгөөр  арилжаалагдсан  байна.

Идэвхтэй арилжигдсан хувьцаа:

Симбол Үнэт цаасны нэр Ширхэг Үнийн дүн
1 MNP МОНГОЛ ШУУДАН ХК 476,378 276,299,240
2 LEND ЛЭНДМН ББСБ ХК 1,384,655 78,393,551
3 BDS БИ ДИ СЕК 59,780 59,780,000
4 TTL ТАВАН ТОЛГОЙ 1,766 17,194,440
5 APU АПУ 21,183 12,644,488

Хувьцааны арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

Симбол Компанийн нэр  Тоо ширхэг   Үнийн дүн 
1 BZIN Мирэ Эссет Секьюритис Монгол ХХК 3,221,458.00 2,055,177,434.26
2 MNET Ард секюритиз ХХК 978,773.00 567,167,727.20
3 BDSC БиДиСек ХК 463,812.00 191,728,263.76
4 TDB Ти Ди Би Капитал ХХК 179,581.00 44,044,324.89
5 GLMT Голомт Капитал ХХК 120,019.00 35,496,583.97

Жич: Авсан зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.

 

2. ЗАСГИЙН ГАЗРЫН ЖИЖИГЛЭНГИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА:

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаа:

2018 оны 07-р сарын 09-ний өдрөөс 07-р сарын 10-ны өдрүүдэд ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаагаар 8,794 ширхэг засгийн газрын үнэт цаасыг  932.0 сая төгрөгөөр арилжаалсан байна.

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон компаниуд

Симбол Компанийн нэр  Тоо ширхэг   Үнийн дүн 
1 BZIN Мирэ Эссет Секьюритис Монгол ХХК 17,588 1,864,055,300

Жич: Авсан зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.

2018 оны 07 дугаар сарын 20-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 2,430,727,137,270.8  төгрөг болсон бол "ТОП 20" индекс 19873.78 нэгж болж өмнөх долоо хоногоос 1.20 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


Нийт 88 компанийн хувьцаа арилжаалжээ  
Үзсэн: 264 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй