Шууд Chart

Шигшмэл хурдан морьдын анхдугаар уралдааныг зохион байгууллаа

2018-07-24 12:59:40

Төв аймгийн хэмжээнд шигшмэл хурдан морьдын анхдугаар уралдааныг зохион байгууллаа. “Төв түмний цэнгэл-2018” баяр наадамд дээд гурван насны шигшмэл хурдан хүлгүүд тоосоо өргөлөө. Азарганы уралдаанд 96 азарга уралдаж Баянцогт сумын уяач Ц.Жамбалсүрэнгийн зээрд халзан азарга түрүүлж, Баян сумын уяач Б.Мөнхцогийн халтар азарга аман хүзүүдэв. Айргийн гуравт Борнуур сумын уяач В.Баянтогосын ягаан азарга, айргийн дөрөвт Аргалант сумын уяач П.Гэлэнхүүгийн хээр азарга, айргийн тавд Баянцогт сумын уяач Д.Сугарын ухаа халзан хурдаллаа.

Их насны морьдын уралдаанд 136 их нас уралдсанаас Борнуур сумын уяач М.Сайнзаяагийн бор морь түрүүлж, Батсүмбэр сумын уяач Ц.Цоггэрэлийн саарал морь аман хүзүүдлээ. Баянцогт сумын уяач Ц.Батхүлэгийн цоохор морь айргийн гуравт, Сэргэлэн сумын уяач Доржийнямбуугийн хонгор морь айргийн дөрөвт, Зуунмод сумын уяач Б.Бямбалхагвын хул морь айргийн тавд хурдалж торгон жолоогоо өргүүллээ.

Соёолон насны морьдын уралдаанд 104 соёолон уралдсанаас Батсүмбэр сумын уяач Г.Батсайханы хээр соёолон түрүүлж, Батсүмбэр сумын уяач Г.Батбилэгийн хонгор халзан соёолон аман хүзүүдэв. Баянцогт сумын уяач Ц.Жамбалсүрэнгийн халиун соёолон айргийн гуравт, Мөнгөнморьт сумын уяач Т.Баатармөнхийн хонгор халзан соёолон айргийн дөрөвт, Борнуур сумын уяач Ц.Нарангэрэлийн сартай хар соёолон айргийн тавд хурдалж уясан эзэн, унасан хүүхэд, наадамчин олноо баясгалаа.

 


Шигшмэл хурдан морьдын анхдугаар уралдааныг зохион байгууллаа   
Үзсэн: 280 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Nevenka [178.33.194.xxx] 2018-08-01 16:49
Бид бага хүүтэй зээлийг санал болгодог. Бид санхүүгийн хэрэгцээтэй хүмүүст зээлээ санал болгодог   Би бага хүүтэй зээл, зээлийн компанийг эзэмшдэг Зээлийн Санхүүгийн Зээлийн Корпорацитай. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу: https://www.creditsfinances.com/en/

Бидэнтэй нэгдээрэй