Шууд Chart

“Төв түмний цэнгэл-2018” наадам боллоо

2018-07-24 13:15:50

“Төв түмний цэнгэл-2018” наадам Төв аймгийн Баянцогт суманд боллоо. Баяр наадмын үеэр 64 дэсийн 69 үзмэрээр “Монгол ахуй” нүүдлийн үзэсгэлэн гаргасан байна.

Наадамд оролцогчдын дунд “Хос морьтон”, “Монгол эрчүүдийн гоёл”, “Сайхан айраг”, “Дэмбээний тэмцээн”-ийг зохион байгуулжээ. “Хос морьтон” тэмцээнд унасан морь, өмссөн дээлээрээ ижилссэн 8 сумын хос морьтонгууд оролцсон бөгөөд тэргүүн байрт Лүн сумаас оролцсон .Энхбаяр, Т.Хишиг-Очир нар шалгарчээ. 

Хоёрдугаар байрт Баянцогт сумаас оролцсон н.Анхбаатар, н.Дуламсүрэн нар, гуравдугаар байрт Алтанбулаг сумаас оролцсон н.Отгон-Өлзий, н.Жимсмаа шалгарсан байна. Харин “Монгол эрчүүдийн гоёл” тэмцээний төрөлд Дэлгэрхаан сумын оролцогч н.Доржсүрэн шалгарчээ. Тус тэмцээнд оролцогчдын морьд, хувцас хэрэглэл, морины тоноглолын ур хийц, иж бүрдэл зэргийг харж шалгаруулалтаа явуулсан гэдгээ шүүгчид хэлж байсан юм.

Баяр наадмын үеэр зохион байгуулагдсан үзэсгэлэн худалдаанд оролцогчдын бүтээлүүдээс сонгон “Гар урлалын төрөл”-ийн шилдгүүдийг тодруулсан байна. Ингээд үзэгч, наадамчдын сонирхлыг хамгийн их татаж байсан ширэн хөхүүр, суран эдлэлээрээ Дэлгэрхаан сумын оролцогч Ц.Баярбат тэргүүлсэн бол Лүн сумын оролцогч Т.Түмэннаст ширлэсэн эмээлийн мод, модон домбо бүтээлээрээ хоёрдугаар байр, Алтанбулаг сумын оролцогч Б.Мөнхцэцэг гяраг бүс, морины олонцог бүтээлээрээ гуравдугаар байрыг тус тус эзэлжээ.

Дэмбээний тэмцээнд 27 сумын 27 баг 5 хүний бүрэлдэхүүнтэй оролцсоноос Баянцогт сумын баг тэргүүлж, Баянжаргалан сумын баг хоёрдугаар байрт, Дэлгэрхаан сумын баг гуравдугаар байрт шалгарчээ. "Сайхан айраг" төрөлд Сүмбэр сумын хоёрдугаар багийн иргэн н.Баярбат шалгарсан байна.


“Төв түмний цэнгэл-2018” наадам боллоо   
Үзсэн: 261 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Nevenka [178.33.194.xxx] 2018-08-01 16:49
Бид бага хүүтэй зээлийг санал болгодог. Бид санхүүгийн хэрэгцээтэй хүмүүст зээлээ санал болгодог   Би бага хүүтэй зээл, зээлийн компанийг эзэмшдэг Зээлийн Санхүүгийн Зээлийн Корпорацитай. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу: https://www.creditsfinances.com/en/

Бидэнтэй нэгдээрэй