Шууд Chart

Хүнс, эмийн бүтээгдэхүүний хяналтын чиглэлээр хамтран ажиллана

2018-07-27 11:06:52

МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан, БНХАУ-ын Зах зээлийн хяналтын ерөнхий газрын Дэд сайд Цинь Ижи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

БНХАУ-ын Зах зээлийн хяналтын ерөнхий газар нь энэ оны дөрөвдүгээр сард шинээр байгуулагдсан бөгөөд хуучнаар Чанарын хяналт, шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын зарим чиг үүргийг шилжүүлэн авч итгэмжлэл, баталгаажуулалт, эм, эмийн бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүний чанарын хяналт зэрэг асуудлыг багтаасан Засгийн газрын агентлаг юм.

Уулзалтын эхэнд МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан мэргэжлийн хяналтын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, хяналтын чиглэл, БНХАУ-ын хяналтын байгууллагатай хийгдсэн гэрээ хэлэлцээр, протокол, хамтын ажиллагааны талаар танилцуулав. Мөн холбогдох байгууллагууд баруун аймгуудад гарсан мялзан өвчний амжилттай устгасан тул тус бүс нутгаас мах, махан бүтээгдэхүүний экспортыг сэргээхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Дэд сайд Цинь Ижи, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэмжлэгээр хятадын ард түмний ширээнд чанарын шаардлага хангасан хүнсээр хангадаг болсонд байртай байгаагаа илэрхийлээд Зах зээлийн хяналтын ерөнхий газрын талаар мэдээлэл өгсөн юм. Хэдийгээр тус байгууллага шинээр байгуулагдаж, бүтэц хийгдэж байгаа хэдий ч өмнө байгуулж байсан протокол, гэрээ хэлэлцээр хэвийн үргэлжилнэ, хүнсний бүтээгдэхүүн, эм, эмийн бүтээгдэхүүний хяналтын чиглэлээр хамтран ажиллахдаа таатай байна гэв. Мөн малын гоц халдварт өвчнийг таслан зогсооход хамтран ажиллаж, хориог цуцлах боломжтой гэсэн юм.

Тэд үргэлжлүүлэн МХЕГ-ын харьяа Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа.


Хүнс, эмийн бүтээгдэхүүний хяналтын чиглэлээр хамтран ажиллана  
Үзсэн: 160 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй