Шууд Chart

Хамгийн удаан үргэлжлэх сарны бүтэн хиртэлт энэ шөнө тохионо

2018-07-27 20:41:21

Энэ зууны хамгийн удаан буюу 6 цаг 14 цаг үргэлжлэх "Цуст сар" хэмээн нэрлэгдсэн сарны бүтэн хиртэлт өнөө шөнө тохионо. Энэ нь Улаанбаатарын цагаар 2018 оны 7 сарын 27-оос 28-нд шилжих шөнийн 01:14 цагт эхэлж, 03:30 цагт гэхэд сарны бүтэн хиртэлт харагдаж, 04:21 цагт оргил хэмжээндээ хүрч, 05:13 цагийн орчимд дуусах юм. Харин өглөөний 07:30 цагт хиртэлт бүрэн ажиглагдахаа болино.

Та бүхэнд сонирхуулахад, энэ оны анхны сарны бүтэн хиртэлт нэгдүгээр сарын 31-нд Зүүн хойд Европ, Ази, Астрали, зүүн хойд Африк, Хойд Америк, Өмнөд Америкийн баруун хойд хэсэг, Номхон далай, Атлантын далай, Энэтхэгийн далай, Арктик болон Антарктидийг бүрхэж байжээ. Харин хоёдугаар сарын 15-нд болсон нарны хагас хиртэлт Өмнөд Америкийн өмнөд хэсэг, Номхон далай, Атлантын далай болон Антрактид тивд тод үзэгджээ.

Энэ зун буюу 7 сарын 13-нд тохиосон нарны хагас хиртэлт Австралийн өмнөд хэсэг, Номхон далай болон Энэтхэгийн далайг хамарч харагдсан байдаг.

Өнөөдөр болох сарны бүтэн хиртэлт нь Европ болон Азийн ихэнх хэсэг, Австрали, Африк, Хойд Америкийн өмнөд хэсэг, Өмнөд Америк, Номхон далай, Атлантын далай, Энэтхэгийн далай, Антрактидийн бүс нутагт тод харагдах бөгөөд Монголчууд бидний хувьд бүтэн 4 цагийн турш ажиглах боломжтой аж.

ЖИЧ: Энэ онд үзэгдэх нарны хагас хиртэлт  8 сарын 11-нд тохиож, Европын зүүн хойд хэсэг, Азийн баруун хойд хэсэг, Хойд Америкийн хойд хэсэг, Атлантын далай болон Арктикийн бүсэд бүтэн ажиглагдана. Нэг зүйлийг сонирхуулахад, нар болон сарны хиртэлт нь нэгнээсээ хамааралтайгаар ойрхон хугацаанд тохиодог байна.

 

Хамгийн удаан үргэлжлэх сарны бүтэн хиртэлт энэ шөнө тохионо  
Үзсэн: 223 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй