Шууд Chart

Нийт 40 компанийн хувьцаа арилжаалжээ

2018-07-28 09:51:53

Монголын хөрөнгийн бирж 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 7 дугаар сарын 27-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, өдөрт дунджаар 207.2 сая төгрөг буюу нийт 1,036,318,735.12 төгрөгийн арилжаа хийсэн байна. 

1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа:

Нийт 40 компанийн 6,513,364 ширхэг хувьцаа 794,069,135.12 төгрөгөөр  арилжаалагдсан  байна.

Идэвхтэй арилжигдсан хувьцаа:

Симбол Үнэт цаасны нэр Ширхэг Үнийн дүн
1 LEND ЛэндМН ББСБ ХК 5,957,718 379,768,598
2 TTL ТАВАН ТОЛГОЙ 10,881 97,619,300
3 MBW Монгол Базальт ХК 207,642 77,567,372
4 APU АПУ 113,796 66,062,297
5 GOV ГОВЬ 2,192 52,995,760

Хувьцааны арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

Симбол Компанийн нэр  Тоо ширхэг   Үнийн дүн 
1 GLMT Голомт Капитал ХХК 1,916,962.00 505,583,796.40
2 BZIN Мирэ Эссет Секьюритис Монгол ХХК 6,107,872.00 417,359,009.40
3 BDSC БиДиСек ХК 305,254.00 379,199,132.90
4 TDB Ти Ди Би Капитал ХХК 1,087,088.00 148,754,682.90
5 BUMB Бумбат-Алтай ХХК 796,036.00 132,498,736.10

Жич: Авсан зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.

 

2. ЗАСГИЙН ГАЗРЫН ЖИЖИГЛЭНГИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА:

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаа:

2018 оны 07-р сарын 23-ны өдрөөс 07-р сарын 27-ны өдрүүдэд ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2,320 ширхэг засгийн газрын үнэт цаасыг  242,249,600 сая төгрөгөөр арилжаалсан байна.

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон компаниуд:

Симбол Компанийн нэр  Тоо ширхэг   Үнийн дүн 
1 GLMT Голомт Капитал 2,640 277,939,200
2 BDSC БиДиСек 2,000 206,560,000

Жич: Авсан зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.

2018 оны 07 дугаар сарын 27-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 2,361,516,976,987.77  төгрөг болсон бол "ТОП 20" индекс 19345.19 нэгж болж өмнөх долоо хоногоос 2.65 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


Нийт 40 компанийн хувьцаа арилжаалжээ  
Үзсэн: 322 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй