Шууд Chart

Үндэсний спортын VI их наадам ирэх 8-р сард болно

2018-07-29 13:21:04

БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Биеийн тамир спортын газар хамтран 2018 оны наймдугаар сарын 11-15 ний өдрүүдэд Хүй долоон худаг дахь Монгол наадам цогцолборт “Нүүдэлчин Монгол”  наадмыг зохион байгуулах гэж байна.  

"Нүүдэлчин Монгол" наадмын хүрээнд Үндэсний спортын 6 -р их наадам зохион байгуулагдах бөгөөд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 2000 гаруй үндэсний спортын тамирчид  хүй долоон худагт отоглон бууж өөрсдийн авьяас билэг авхаалж самбаа, ур чадвараа сорино. 

Үндэсний спортын их наадам нь үндэсний спорт, тоглоом наадгай, ёс заншил, зан үйл, соёлын биет болон биет бус өвийг өсвөр үеийнхэнд өвлүүлэн таниулах, гадна дотоодын жуулчид болон судлаачдад сурталчлах зорилготой тус Их наадмыг олон нийтийн дунд түгээмэл дэлгэрсэн дараах төрлүүдээр зохион явуулах юм. 

  •    Үндэсний бөх,
  •    Үндэсний сурын харваа,
  •    Хурдан морины уралдаан,
  •    Шагайн харваа,
  •    Ширээний шагай,
  •    Жороо морины уралдаан,
  •    Уран уургач, бугуйлч, эмнэг булгиулагч,
  •    Буриад, урианхай, уламжлалт сурын харваа 

Анхан шатны тэмцээн аймаг, дүүргийн хэмжээнд 2018 оны эхний хагас жилд зохион байгуулагдаж тэндээс шалгарсан баг, тамирчид Хүй долоон худагт болох шигшээ тэмцээнд оролцох эрхээ авсан юм.


Үндэсний спортын VI их наадам ирэх 8-р сард болно  
Үзсэн: 759 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Nevenka [178.33.194.xxx] 2018-08-01 16:49
Бид бага хүүтэй зээлийг санал болгодог. Бид санхүүгийн хэрэгцээтэй хүмүүст зээлээ санал болгодог   Би бага хүүтэй зээл, зээлийн компанийг эзэмшдэг Зээлийн Санхүүгийн Зээлийн Корпорацитай. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу: https://www.creditsfinances.com/en/

Бидэнтэй нэгдээрэй