Шууд Chart

"Хар гантиг"

2018-07-30 16:00:44

Энэхүү гайхамшигтай зургийг “Хар гантиг” хэмээн нэрлэдэг бөгөөд манай эх дэлхийг шөнө дунд ямар дүр зурагтай харагддагийг Суоми сансрын хиймэл дагуулаас авсан энэхүү зургаас мэдэрч болно.  зураг аж. Өнгөрсөн шөнө энэ зургийг авсан бөгөөд хамгийн цэлмэг шөнө хэмээн энэ өдрийг сонгосон байна. Зургийг VIIRS хэмээх төхөөрөмжийн тусламжтайгаар ийнхүү нарийвчлалтай,  гэрэлтүүлгийг тод харуулж чаджээ.

Энэхүү төхөөрөмж нь сансраас цаг агаарын төлөвийг судлахад ашигладаг бөгөөд эх дэлхийн аль хэсгээрээ үүлэрхэг болоод, далай тэнгисийн төвшин, хар салхины чиглэл болоод цас, манан гэх зэргийн хэмжилтийг хийхэд ашигладаг гэнэ. Үүнээс өмнө дэлхийн шөнийн гэрэлтүүлгийн зургийг АНУ-ын  Геофизикийн хүрээлэнгийн ажилчид авч байсан. Гэхдээ энэ зураг  шиг нягтрал сайтай, тод гарч байгаагүй ажээ. Хар гантиг хэмээх энэ гайхалтай зургийг дэлхийгээс 800 км ийн зайнаас авсан юм байна.


"Хар гантиг"  
Үзсэн: 656 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Nevenka [178.33.194.xxx] 2018-08-01 16:45
Бид бага хүүтэй зээлийг санал болгодог. Бид санхүүгийн хэрэгцээтэй хүмүүст зээлээ санал болгодог   Би бага хүүтэй зээл, зээлийн компанийг эзэмшдэг Зээлийн Санхүүгийн Зээлийн Корпорацитай. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу: https://www.creditsfinances.com/en/

Бидэнтэй нэгдээрэй