Шууд Chart

Цагаантуруут голын усны түвшин 100 см нэмэгджээ

2018-08-01 16:27:35

Цагаантуруут голын усны түвшин 100 см нэмэгджээ. 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар Хангай нуруунаас эхтэй Чулуут, Шаргалжуут, Цагаантуруут голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 25-100 см нэмэгдэж, Цагаантуруутын гол үерийн түвшинг 10 см даван хүчтэй үерлэж байна. Мөн түүнчлэн Хэрлэн, Ховд, Хархираа, Чигж гол үерийн түвшинг 5-25 см, Онон гол Дадал сум болон Туул гол Лүн сум орчимд үерийн аюултай түвшинг 15-20 см даван тус тус хүчтэй үерлэж байна.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар тур зуурын болон усархаг бороо орох тул жижиг гол хуурай сайраар уруйн үер буух, гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом өсөж үерлэх тул хот суурин газрын үерийн далангаар ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна. Мөн түүнчлэн дээр дурьдсан голууд болон гол мөрний дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Гадаргын усны судалгааны хэлтэс


Цагаантуруут голын усны түвшин 100 см нэмэгджээ  
Үзсэн: 328 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй