Шууд Chart

Р.Пүрэвдагва дөрөв дэх жилдээ түрүүлэв

2018-08-06 10:28:31

“Даншиг наадам -Хүрээ цам 2018” шашин соёлын наадмын хүрээнд зохион байгуулсан хүчит 256 бөхийн барилдаанд Архангай аймгийн Булган сумын харьяат Даншигийн даян аварга Р.Пүрэвдагва дөрөв дэх жилдээ түрүүлж, Даншигийн дархан аварга цол хүртлээ. Ховд аймгийн Буянт сумын харьяат Даншигийн начин О.Хангай үзүүрлэж заан цолны болзол хангасан юм.

Цолыг Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц, Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан нар гардуулав. Ийнхүү Хүй долоон худагийн зүлэг ногоон дэвжээнээ хоёр өдөр үргэлжилсэн “Дашиг наадам-Хүрээ цам” шашин наадам дөрөв дэх жилдээ амжилттай болж өндөрлөлөө.


Р.Пүрэвдагва дөрөв дэх жилдээ түрүүлэв  
Үзсэн: 724 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй