Шууд Chart

Японы эмч нар Говь-Алтай аймагт ажиллаж байна

2018-08-10 13:12:54

Японы хүүхдийн зүрх судасны нарийн мэргэжлийн эмч нарын баг Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж, үзлэг, оношилгоо хийж байна. Тэд энэ сарын 10, 11-ний өдрүүдэд Говь-Алтай аймагт 0-16 насны төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүдийг үзлэг оношилгоонд үнэ төлбөргүй хамруулах юм. Мөн энэхүү үзлэгээр хагалгаа хийх шаардлагатай онош тогтоогдсон хүүхдүүдэд Япон эмч нар энэ ондоо болон ирэх онд хуваарь гарган үнэ төлбөргүй катетер эмчилгээ хийхээр төлөвлөжээ. Нөгөөтэйгүүр орон нутагт ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч байгаа аж.

Сүүлийн жилүүдэд зүрхний төрөлхийн гажиг эрс нэмэгдсэн тухай эмч мэргэжилтнүүд хэлж байгаа. Хэрвээ таны хүүхдэд зүрхний ямарваа нэг эмгэг ажиглагдаж байвал энэ өдрүүдэд  аймгийн эрүүл мэндийн газартай холбогдон нэгдсэн эмнэлэгт үзлэг оношилгоонд хамруулах боломжтой юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японы эмч нар Говь-Алтай аймагт ажиллаж байна  
Үзсэн: 182 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй