Шууд Chart

Гадаад харилцааны сайд Кувейтийн элчин сайдыг хүлээн авч уулзав

2018-08-10 14:17:34

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Халид Яатим Альфадлиг эх орондоо бүрмөсөн буцаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Сайд Д.Цогтбаатар Монгол, Кувейтийн харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин бэхжиж байгаад сэтгэл хангалуун байгааг тэмдэглэж, Элчин сайдын хичээл зүтгэлийн дүнд Кувейтийн Засгийн газраас буцалтгүй тусламжаар олгох Түлэнхийн төв эмнэлэг болон Өндөрхаан нисэх онгоцны буудлыг шинэчлэх санхүүжилтийн асуудал нааштай шийдвэрлэгдсэнд талархал илэрхийлэв.

Элчин сайд Монгол, Кувейтийн харилцааг хөгжүүлэх үйлст үргэлжлүүлэн дэмжлэг, туслалцаа үзүүлнэ хэмээн итгэж байгаагаа илэрхийлэн, Элчин сайдын цаашдын ажил үйлст өндөр амжилт хүсэв.

Элчин сайд Халид Яатийм Альфадли Монгол, Кувейтийн харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин бэхжиж байгаад өндөр сэтгэгдэлтэй байгаагаа илэрхийлээд, үүрэгт ажлаа гүйцэтгэх хугацаанд нь Монгол Улсын Засгийн газар бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлж, монгоын ард түмэн найрсаг дотноор хандаж байсанд чин сэтгэлээсээ талархал илэрхийлэв.


Гадаад харилцааны сайд Кувейтийн элчин сайдыг хүлээн авч уулзав  
Үзсэн: 227 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй