Шууд Chart

Төрийн тусгай удирдлагын газрын дарга М-ийг цагдан хорьлоо

2018-08-10 18:39:44

Өчигдөр буюу 2018 оны наймдугаар сарын 9-ний орой 21:45 минутад Сүхбаатар дүүргийн Нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Зам Тээврийн Хөгжлийн Яамны байрны гадаа хүн нас барлаа гэсэн дуудлага иржээ.

Үүний дагуу тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүлэг үзлэг шалгалтыг хийн ажиллажээ. Хэргийн урьдчилсан байдлаар, ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ үнэлгээ, Дотоод аудитын газрын дарга Г…-ийн амь насанд Төрийн тусгай удирдлагын газрын дарга М… халдсан болохыг тогтоогоод байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-д зааснаар (хүн амины хэрэг) энэхүү хэргийг бүртгэж мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Мөн үүнтэй холбогдуулан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас гаргасан Төрийн тусгай удирдлагын газрын дарга М...-г яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Ингэснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2, 14.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон М...-г 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн яллагдагчаар нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.


Төрийн тусгай удирдлагын газрын дарга М-ийг цагдан хорьлоо  
Үзсэн: 263 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй