Шууд Chart

ДХБ: АНУ бусад улс орнуудаас илүү худалдааны дайны хохирлыг амсана...

2018-08-11 13:21:12

АНУ өөрийнхөө санаачилсан худалдааны дайнаасаа болж бусад  улс орнуудаас их  хохирол амсана гэж Дэлхийн худалдааны  байгууллага Дэлхийн эдийн засгийн хэтийн төлөв тайландаа анхааруулсан байна. Энэхүү тайланд   дэлхийн бүх улс орнууд АНУ-ын өдөөсөн худалдааны маргаанаас болж хохирол амсана. Гэхдээ өнөөгийн нөхцөл байдлыг дүгнэвэл  Америкийн эдийн засаг онцгой эмзэг байна гэдгийг тэмдэглэсэн байна.

АНУ зарим улс орнуудын бараа бүтээгдэхүүний импортын гаалийн татварыг нэмж, шинээр тогтоосны дараа тухайн орнууд нь хариу арга хэмжээ авна. Үүний хажуугаар тэдгээр орнууд бусад улс орон, бүс нутгийнхантай нэмэлт татваргүйгээр худалдаа хийж АНУ-тай хийж байгаа худалдаанаас амсах алдагдлаа нөхөх боломжтой. Тиймээс АНУ илүү хохирол амсахаар байна гэж Дэлхийн худалдааны байгууллагын шинжээчид тайлбарласан байна. 

Тус байгууллагын ерөнхий эдийн засагч Морис Обстфельд, АНУ худалдааны алдагдлаа импортын гаалийн татвараа нэмэх замаар бууруулахыг чармайж байгаа нь хүссэн үр дүнд нь хүргэхгүй алдаатай бодлого гэдгийг мэдэгдлээ.  Түүнчлэн тэрээр, Ерөнхийлөгч Трампын засаг захиргааныхны худалдааны алдагдлын талаарх буруу ойлголт чөлөөт худалдаанд саад болох олон арга хэмжээнүүдийг авахад хүргэж дэлхийн худалдааны тэнцвэрт бус байдлыг шийдвэрлэхэд тус болохгүй, харин ч дэлхийн эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлнө гэдэгт сэтгэл  зовниж  байгаагаа илэрхийлсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ДХБ: АНУ бусад улс орнуудаас илүү худалдааны дайны хохирлыг амсана...  
Үзсэн: 428 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй