Шууд Chart

ЭРДОГАН: Туркийн эдийн засагт дарамт шахалт үзүүлэх нь үр ашиггүй...

2018-08-11 14:09:15

Туркийн эдийн засагт санхүүгийн системийг нь тогтворгүйжүүлэх замаар дарамт шахалт үзүүлэх нь ямар  ч ирээдүйгүй, үр ашиггүй  хэмээн тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдован мэдэгдлээ. Туркийн нөхөд биш улсуудад  доллар байгаа бол бидэнд ард түмэн, эрх, бурхан байна хэмээн тэрээр Ризэ хотод иргэдтэй  уулзахдаа онцлон хэлсэн юм. Түүнчлэн Ерөнхийлөгч Эрдоган ард иргэддээ хандаж улс орны эдийн засгийн эсрэг чиглэгдсэн зохион байгуулалттай  ажиллагаануудыг үл тоомсорлох хэрэгтэй хэмээн уриалсан байна.

Энэ сарын эхээр АНУ номлогч Эндрю Брансоныг Турк улс суллахаас татгалзсаны хариуд тус улсын хууль зүйн  сайд Абдулхамит Гюль болон дотоод хэргийн сайд Сулейман Сойлу нарын эсрэг хориг арга хэмжээ авсан юм.  Ийнхүү  2  улсын  хоорондын харилцаа хурцдаж байгаа энэ  үед Туркийн үндэсний мөнгөн тэмдэгт лирийн Америк доллартай харьцах ханш эрс унасан юм.  Өчигдөр л гэхэд түүхэндээ хамгийн доод түвшинд хүртлээ ханш нь уналаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ЭРДОГАН: Туркийн эдийн засагт дарамт шахалт үзүүлэх нь үр ашиггүй...  
Үзсэн: 590 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй