Шууд Chart

ЗУРХАЙ: Өнөөдөр намрын тэргүүн сарын шинийн нэгэн

2018-08-12 07:00:00

Өнөөдөр аргын тооллын 2018 оны наймдугаар сарын 12. Ням гараг. Үнэг одтой, өилгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын тэргүүн цагаан бич сарын шинийн нэгэн. Адъяа гараг. Их морь одтой, долоон улаан мэнгэтэй улаан хулгана өдөр.

Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Суудал: Гал

Өдрийн наран 5 цаг 44 минутад мандан, 20 цаг 08 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлөг тавих, морь уралдахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд  нас ахар болно хэмээжээ.


ЗУРХАЙ: Өнөөдөр намрын тэргүүн сарын шинийн нэгэн  
Үзсэн: 2582 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй