Шууд Chart

Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна

2018-08-11 14:33:26

2018 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар Хэнтий нуруунаас эхтэй Тэрэлж, Барх, Эг, Балж, Хангай нуруунаас усжих Түй, Байдраг, Заг, Таац, Онги, Чулуут, Сэлэнгэ мөрөн Орхон голын дунд болон адгаар усны түвшин өмнөх өдрөөс 5-45 см нэмэгдэж, Орхон /Хархорин/, Онги, Шаргалжуут, Шар-Усны гол, Байдраг, Хүдэр, Туул /Лүн/,  Онон, Хэрлэн /Мөнгөморьт сум/ , Ховд, Хархираа, Чигж  зэрэг голууд үерийн түвшинг 10-35 см, ус судлалын Байдраг-Баянбүрд, Орхон-Орхонтуул, Таац-Нарийнтээл харуул  орчимд үерийн аюултай түвшинг 20-50 см даван тус тус хүчтэй үерлэж байна.

Иймд дээр дурьдсан голууд болон гол мөрний дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Гадаргын усны судалгааны хэлтэс


Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна  
Үзсэн: 409 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй