Шууд Chart

АНУ 2020 онд сансрын хүчний яамтай болно

2018-08-12 10:14:18

АНУ 2020 он гэхэд сансрын хүчний яамтай болохоор төлөвлөжээ. Энэ талаар АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пенс мэдэгдлээ. Мөн тэрээр шилжилтийн хугацаанд Пентагоны тэргүүнд захирагдах сансрын асуудал эрхэлсэн батлан хамгаалахын сайдын туслахын албан тушаал бий болгохоор төлөвлөж байгааг мэдэгдсэн юм.

Өнгөрсөн 6 дугаар сарын дундуур АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сансрын хүчинтэй болох үүргийг холбогдох албаныханд өгсөн юм. Тэрээр, АНУ сансар огторгуйд Орос, Хятадын араас явах бус, тэргүүлэх байр суурийг эзлэх  ёстой гэдгийг онцлон хэлж байсан юм. Энэ хооронд, АНУ-ын пуужингаас эсэргүүцэн хамгаалах системүүдийн агентлагийн тэргүүн, дэслэгч генерал Сэм Гривз Америкийн эрх баригчид сансрын орон зайд пуужингаас эсэргүүцэн  хамгаалах системийн дохиоллууд болон бусад төхөөрөмжүүдийг байрлуулахаар төлөвлөж байгаагаа мэдээлсэн. Харин Пентагоны тэргүүн Жеймс Мэттис, сансар огторгуйг байлдааны ажиллагааны шинэ талбар гэж   Батлан хамгаалах  яамныхан үзэж байгааг мэдэгдсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ 2020 онд сансрын хүчний яамтай болно  
Үзсэн: 614 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй