Шууд Chart

Стивен Сигалыг бэлгийн дарамт учруулсан хэрэгт буруутгаж байна

2018-08-12 10:51:16

АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелесийн тойргийн прокурорын газраас нэрт жүжигчин Стивен Сигалыг эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт учруулсан гэх хэрэгт шалгаж эхэлжээ. Лос-Анжелесийн цагдаагийн удирдах газар энэ хэргийг прокурорт шилжүүлсэн аж. Нэрт жүжигчнийг бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт буруутгаж, 10 гаруй эмэгтэй  цагдаад хандаж гомдол гаргасан байна.

Хамгийн эхэнд Регина Симонс гэгч эмэгтэй Сигалыг хүчирхийлэл, бэлгийн дарамт үзүүлсэн хэмээн буруутгаж, өнгөрсөн онд цагдаад хандаж байжээ. Өнгөрсөн 6-ны өдөр ОХУ-ын гадаад хэргийн яамны Орос-Америкийн хүмүүнлэгийн  харилцааны асуудал эрхэлсэн тусгай элч төлөөлөгчөөр томилсон. Гэвч түүнийг тойрсон энэ шуугиан Америкт сүүлийн хэдэн сарын туршид үргэлжилж байгаа юм. Энэ нь АНУ дахь соёл урлаг, нийгэм, залуучууд солилцооны салбарт  Орос-Америкийн харилцааг  хөгжүүлэх Стивен Сигалын гүйцэтгэх үүрэгт нь сөргөөр нөлөөлж болзошгүй гэж шинжээчид тэмдэглэж байна.

Мөн Лос-Анжелесийн прокурорын газарт нэрт продюссер Харви Вайнштейн, жүжигчин Энтони Андерсон нартай холбоотой шинээр ирсэн гомдлуудыг шалгаж эхэлсэн байна. Өнгөрсөн оны 10 дугаар сард Нью-Йорк таймсынхан продюссер Вайнштейн сүүлийн 30 жилийн туршид хамтран ажиллаж байсан эмэгтэйчүүддээ, түүний дотор нэртэй жүжигчдэд бэлгийн дарамт үзүүлж ирсэн тухай материалыг нийтэлсэн юм. Түүнээс хойш бэлгийн дарамтын эсрэг эмэгтэйчүүд нэгдэж хөдөлгөөн өрнүүлснийг "Time" сэтгүүл өнгөрсөн оны онцлох үйл явдлаар нэрлэж байсан билээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Стивен Сигалыг бэлгийн дарамт учруулсан хэрэгт буруутгаж байна  
Үзсэн: 3531 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
hi [202.131.245.xxx] 2018-08-12 13:50
iim lnuhur baij taaraa huurhii mongol busgui

Бидэнтэй нэгдээрэй