Шууд Chart

Николас Мадурогийн амь насанд халдахыг завдсан хэрэгт 10 хүнийг сэжиглэн баривчилжээ

2018-08-13 13:30:34

Венесуэлын эрх баригчид өнгөрсөн 4-ний өдөр Ерөнхийлөгч Николас Мадурогийн амь насанд халдахыг завдсан хэрэгт сэжиглэгдэж байгаа 10 хүнийг саатуулан хориод байгаа юм байна. Ерөнхийлөгчийн аминд халдахыг завдсан хэрэгт нийт 25 хүнийг сэжиглэж байгаагаа өмнө нь тэрээр мэдэгдэж байсан юм. Мөн Венесуэл улс Колумбид хандаж энэ хэрэгт холбогдолтой гэж сэжиглэж байгаа 5 хүнийг шилжүүлэн өгөх хүсэлт гаргасныг гадаад хэргийн сайд Хорхе Арреасагийн мэдэгдсэн байна.

Хэвлэлүүдийн дамжуулж байгаагаар тэдний дотор Венесуэлын парламентад сөрөг хүчнээс сонгогдсон гишүүн Хулио Борхес, чөлөөнд гарсан хурандаа Освальдо Палома нар байгаа аж. Венесуэлын Ерөнхийлөгчийг өнгөрсөн 4-ний  өдөр Каракас хотод үг хэлж  байх үед нь нисэгчгүй төхөөрөмж ашиглан амь насанд нь халдах гэж оролдсон хэрэг  гарсан юм.


Николас Мадурогийн амь насанд халдахыг завдсан хэрэгт 10 хүнийг сэжиглэн баривчилжээ  
Үзсэн: 193 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй