Шууд Chart

Америкийн тэргүүн хатагтайн эцэг, эх АНУ-ын иргэн боллоо

2018-08-13 16:05:02

Америкийн тэргүүн хатагтай Меланьи Трампын эцэг эх АНУ-ын иргэд боллоо. Хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар Меланьи Трампын эцэг, эх болох Виктор болон  Амалия Кнавс нар энэ сарын 9-ны өдөр Нью-Йоркт  АНУ-ын иргэний  тангараг өргөсөн байна.

Тэд өнгөрсөн 2 дугаар сард АНУ-д оршин суух эрхээ авсан юм байна. Америкийн тэргүүн хатагтай Меланьи Трамп нь Югославын бүрэлдэхүүнд багтдаг байсан Словенийн Ново-Место хотод төрсөн юм байна. Түүний аав Виктор Кнавс нь автомашины худалдаачин байсан бол ээж Амалия Кнавс нь оёдлын үйлдвэрт ажилладаг байжээ. Меланьи 16 настайгаасаа загварын ертөнцөд хөл тавьсан.

1996 оноос хойш Америкийн Нью-Йорк хотод  амьдарсан юм байна. 2005 оны нэгдүгээр сард тэрээр одоогийн төрийн тэргүүн Дональд  Трамптай гэрлэж, 2006 онд  АНУ-ын иргэн болж байсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Америкийн тэргүүн хатагтайн эцэг, эх АНУ-ын иргэн боллоо  
Үзсэн: 1078 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй