Шууд Chart

Самсунгийнхан "Galaxy Note 9" загварыг нийтэд танилцууллаа

2018-08-13 16:35:10

Өмнөд  Солонгосын "Самсунг  Электроникс" компани ухаалаг  утасныхаа  шинэ  загвар болох "Galaxy Note 9" загварыг нийтэд  танилцуулаад  байна. Энэ  утас нь зургийн чанарыг сайжруулсан камертай, зургийг засч сайжруулах  ухаалаг  системтэй юм  байна. Үүний зэрэгцээ Самсунгийнхан "Galaxy Note 9"-ийн зайны хүчин чадлыг 4000 ампер цаг болгон нэмэгдүүлсэн байна. Тус ухаалаг  утас үнийн хувьд  хамгийн хямд нь  нэг мянган ам.доллараас  эхэлж  байгаа аж. компани өнөөдөр дэлхийн ухаалаг утасны зах зээлд  тэргүүлэгч болж  чадсан. Дэлхийн зах зээлд эзлэх  тус компанийн хувь 20 д хүрээд байгаа юм.

Өмнөд Солонгосын тус компанийн араас Хятадын Хуавэй компани бичигдэх болсон. Энэ оны 2 дугаар улирлын дүнгээр тус компани ухаалаг утасныхаа борлуулалтаар АНУ-ын "Apple"-ийн урд орж чадсан байна.

Гэхдээ "Apple" энэ намар шинэ загварын "Iphone" утсаа гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр Хуавэйг ардаа оруулж чадна гэж мэргэжилтнүүд тооцоолж  байгаа гэнэ.








Самсунгийнхан "Galaxy Note 9" загварыг нийтэд танилцууллаа  
Үзсэн: 410 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй