Шууд Chart

Эрээн хотод зорчиж буй монгол иргэдэд зориулан вичат тусгай сувгийг нээлээ

2018-08-15 13:26:26

Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газар монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Эрээн хотын Дотоодыг хамгаалах газартай хамтран QR код бүхий мэдээллийн вичат тусгай сувгийг нээн ажиллуулж эхэллээ.

Вичат тусгай сувагт монгол иргэдэд зориулан 5 төрлийн хуулийн холбогдох заалтыг хятад, монгол, англи хэлээр байршуулсан бөгөөд цаашид цаг үеийн болон шаардлагатай бусад мэдээ, мэдээллээр баяжуулан ажиллана.

БНХАУ-ын Эрээн хотыг зорьж буй иргэд уг QR кодийг гар утсан дээрээ уншуулж, гадаад иргэдтэй холбоотой БНХАУ-ын хууль тогтоомж болон цаг үеийн мэдээ, мэдээллийг түргэн шуурхай авах боломжтой юм.


Эрээн хотод зорчиж буй монгол иргэдэд зориулан вичат тусгай сувгийг нээлээ  
Үзсэн: 135 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй