Шууд Chart

Нөхөн болон дахин сонгуульд нийт 390 сая төгрөг зарцуулна

2018-08-15 13:37:47

Сонгуулийн тухай хуулийн дагуу Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгууль, аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийг зохион байгуулахад шаардагдах төсвийг 390 633 135 /гурван зуун ерэн сая зургаан зуун гучин гурван мянга нэг зуун гучин тав/ төгрөг байхаар УИХ-аас баталж Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Засгийн газарт энэ оны зургадугаар сард даалгаад байсан юм. Үүнийг өнөөдөр /2018.08.15/ Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Засгийн газрын нөөц сангаас гаргах 390 гаруй сая төгрөгийн 228.1 сая төгрөгийг  УИХ-ын гишүүнийг сонгох 42 дугаар  тойргийн нөхөн сонгуульд 162.5 сая төгрөгийг Булган, Дорноговь, Дорнод, Сүхбаатар, Орхон, Хэнтий, Завхан, Говь-Алтай  аймагт тус тус болох орон нутгийн ИТХ-ын нөхөн болон дахин сонгуулиудад зарцуулахаар хувиарлав.


Нөхөн болон дахин сонгуульд нийт 390 сая төгрөг зарцуулна  
Үзсэн: 148 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй