Шууд Chart

Гүүрэн зам нурж, 20 гаруй хүн нас баржээ

2018-08-16 16:28:19

Италийн Женова хотын гүүрэн зам нурж, 20 гаруй хүн нас барж, 15 хүн бэртэж гэмтжээ.  Мягмар гарагийн орой гүүрэн замын 200 метр хэсэг нурснаас гүүрэн дээр явж байсан машинууд доош унаж, дарагдан осолдсон байна. 1960-аад онд барьсан энэ гүүрийн суурийн хэсэгт бэхэлгээ арматурын ажил хийж байсныг орон нутгийн хэвлэл нийтэлжээ. Гүүрийн барилга бүтцэд гарсан гэмтэл нурах шалтгаан болсон байж болзошгүй хэмээн эх сурвалжууд үзэж байгаа аж.

Одоо тэнд аврах ажиллагаа үргэлжилж, гүүрийн ойр орчмын орон сууцны хэсгээс хүмүүсийг нүүлгэж  байна. Учир нь албаныхны мэдээлснээр гүүрийн өөр хэсэгт нуралт үүсч болзошгүй байгаа юм байна.












Гүүрэн зам нурж, 20 гаруй хүн нас баржээ  
Үзсэн: 273 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй