Шууд Chart

Владимр Путин Умард Солонгосын удирдагчтай уулзах санал тавилаа

2018-08-16 17:01:36

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзах санал тавилаа. Тэрээр өнгөрсөн Лхагва гарагт Солонгосын хойгийг Японоос чөлөөлсний 73 жилийн ойн өдрөөр Умард Солонгост баярын мэндчилгээ илгээснийг тус улсын төрийн мэдээллийн төв агентлаг нийтэллээ.

Хариуд нь Ким Жон Ун, “Хоёр улс Японы эсрэг хамтран тэмцэж байсан явдал нь Умард Солонгос, Оросын харилцааны бат бэх үндэс болдог” хэмээн хариу захидал илгээжээ. Гэвч, Умард Солонгосын удирдагч ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзалт хийх эсэх талаар дурдаагүй байна.


Владимр Путин Умард Солонгосын удирдагчтай уулзах санал тавилаа  
Үзсэн: 400 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй