Шууд Chart

Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан

2018-08-19 06:36:13

Малчид, иргэд, аялагчдад зориулсан мэдээ: Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулсаар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар дулаан байна.

2018 оны 08 дугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулсаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 28-33 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 25-30 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 25-27 хэм дулаан байна.

2018 оны 08 дугаар сарын 20-ноос 08 дугаар сарын 24-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

20-нд зарим газраар, 21-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 22-нд Алтайн салбар уулсаар, 23-нд нутгийн баруун хагаст секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.


Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан  
Үзсэн: 1499 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй