Шууд Chart

П.Орхон тэргүүтэй манай таван бөх өнөөдөр хүч үзнэ

2018-08-20 10:12:19

Индонезийн нийслэл Жакарта хотын Гелора Банг Карно хүрээлэнд “Жакарта-Палембан-2018” Азийн зуны XYIII наадам үргэлжилж байна. 

Наадмын эхний өдөр чөлөөт бөхийн 57 кг-ийн жинд барилдсан Э.Бэхбаяр алтан медаль хүртэж, Жакарта хотноо төрийн дууллаа эгшиглүүлэв.

Мөн ОУХМ О.Үйтүмэн амжилттай барилдаж, хүрэл медалийн эзэн болоод байна. Тэгвэл өнөөдөр таван бөх зодоглоно. 

Азийн зуны спортын XVIII их наадмын хоёр дахь өдрийн хуваарийг танилцуулж байна.

Чөлөөт бөх:

Эрэгтэй 125 кг: Н.Золбоо – 14:00 цаг + 21:24 цаг (шигшээ)
Эмэгтэй 50 кг: Э.Нарангэрэл – 14:00 + 20:12 цаг (шигшээ)
Эмэгтэй 53 кг: Э.Сумъяа – 14:00 + 20:30 цаг (шигшээ)
Эмэгтэй 57 кг: А.Батцэцэг – 15:12 + 20:48 цаг (шигшээ)
Эмэгтэй 62 кг: П.Орхон – 15:36 + 21:06 цаг (шигшээ)

Нийтэлсэн: У.Баярсайхан

П.Орхон тэргүүтэй манай таван бөх өнөөдөр хүч үзнэ  
Үзсэн: 248 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй