Шууд Chart

Аймгийн арслан А.Давааням бүтэн өнчин болон зорилтот бүлгийн хүүхдүүдэд дүрэмт хувцас бэлэглэжээ

2018-08-20 10:36:56

Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул, бүстэй барилдааны дэлхийн хошой аварга, жүдо бөхийн ОУХМ, ШШГЕГ-ын “Сүлд” биеийн тамир спорт хорооны дарга, аймгийн арслан А.Давааням хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан бүтэн өнчин болон зорилтот бүлгийн хүүхдүүдэд дүрэмт хувцас бэлэглэж, сурлагын амжилт хүсчээ.

Тэрбээр өнгөрсөн жилээс энэхүү сайн үйлсийн аяныг өрнүүлсэн бөгөөд гурван аваргын өлгий болсон хоймор нутгийн хийморлог хүчтэн, бөхчүүдээ ч эцэг эхийн хайраар дутаж яваа хүүхдүүдэд тусaлж сэтгэлийн дэм хайрлахыг уриалсан байна.

Мөн Нэгдсэн эмнэлгийн хамгийн их ачаалалтай байдаг Дотрын тасагт Япон Улсад үйлдвэрлэсэн тэргэнцэрийг гардуулан өгч, цаашид аймаг орон нутгийнхаа сайн сайхны төлөө өөрийн чадах тусламжийг хүргэхээ амласан аж.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

Аймгийн арслан А.Давааням бүтэн өнчин болон зорилтот бүлгийн хүүхдүүдэд дүрэмт хувцас бэлэглэжээ   
Үзсэн: 150 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй