Шууд Chart

Н.Золбоо, Э.Нарангэрэл нар эхний өрсөлдөгчдөө яллаа

2018-08-20 14:15:58

Азийн спортын 18-р их наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн -125кг, эмэгтэйчүүдийн 50кг-ийн жингийн эхний барилдаанууд явагдаж эхэллээ.  Эрэгтэйчүүдийн -125 кг-д барилдаж байгаа ОУХМ Н.Золбоо эхний тойрогт Тажикстаны бөх Фарход Анакуловыг оноогоор цэвэр яллаа. Тэрээр дараагийн тойрогт Узбекистаны бөх Давит Мозманашвилитэй хүч үзнэ.

Мөн эмэгтэйчүүдийн ангилалд 50кг-д барилдаж байгаа ОУХМ Э.Нарангэрэл Тайландын бөх Эсати Манликаг цэвэр ялж, барилдаанаа амжилттай эхлүүллээ. Тэрээр одоо Узбекистаны бөх Даулетбек Якшимуратоватай барилдана.


Н.Золбоо, Э.Нарангэрэл нар эхний өрсөлдөгчдөө яллаа  
Үзсэн: 188 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй