Шууд Chart

УИХ-ын дэд дарга Я.Санжмятавын ивээлд болж буй Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах шатрын тэмцээнийг нээлээ

2018-08-20 16:18:33

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятавын ивээлд манай оронд анх удаагаа болж буй Ази тивийн залуучуудын шатрын аварга шалгаруулах тэмцээний нээлтийг өнөөдөр (2018.08.20) хийлээ.

Тэмцээнд Хятад, Энэтхэг, Солонгос, Индонез, Хонконг, Киргизтан, Казакстан, Узбек, Непал, Сингапур, Бангладеш, Иран, Тимур зэрэг Ази тивийн 11 орны 70 гаруй тамирчин оролцож байгаа юм.

МҮЭ-ийн Соёлын Төв Ордны Их танхимд болсон тэмцээний нээлтэд уг тэмцээнийг зохион байгуулах хорооны дарга буюу Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Монголын шатрын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Я.Санжмятав, Дэлхийн шатрын холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Ц.Сайнбаяр, Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигч Аркади Владиморвич Дворкович, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Б.Саранчимэг нар оролцлоо.

Тус тэмцээнийг шүүхээр манай улсад хүрэлцэн ирээд байгаа Дэлхийн шатрын холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн шүүгчид мөн нээлтэд оролцов.

Энэ сарын 26-ныг хүртэл үргэлжлэх энэхүү тэмцээний хүрээнд мөн “Mongolian open-2018”, өсвөрийн шатарчдын “Ирээдүйн олимп-2018”, “Ахмадын аварга шалгаруулах шатрын тэмцээн-2018” зэрэг тэмцээнүүдийг зохион байгуулах юм.

Ази тивийн залуучуудын шатрын аварга шалгаруулах тэмцээн нь манай улсад болж буй тив дэлхийн чанартай 4 дэх тэмцээн гэдгийг Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Монголын шатрын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Я.Санжмятав нээлтийн үеэр хэлсэн үгэндээ тэмдэглэлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


УИХ-ын дэд дарга Я.Санжмятавын ивээлд болж буй Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах шатрын тэмцээнийг нээлээ  
Үзсэн: 684 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй