Шууд Chart

ББСБ-уудын чанаргүй зээл 2.6 пүнктээр буурлаа

2018-08-20 16:31:42

Жилийн өмнө буюу 2017 оны хоёрдугаар улиралд 855.8 төгрөг байсан банк бус санхүүгийн салбарын нийт хөрөнгийн хэмжээ энэ оны эхний хагаст 1.14 их наяд төгрөгт хүрээд байна. Энэ нь банкны салбарын нийт хөрөнгийн 3.8 хувьтай тэнцэж байгаа юм.

Харин өөрийн хөрөнгийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 30.4 хувиар өсөж 888.5 тэрбум төгрөг болсон нь банкны салбарын нийт өөрийн хөрөнгийн 27.9 хувьд хүрсэн бол хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 707.8 тэрбум төгрөг болж арилжааны банкнуудын нийт хувь нийлүүлсэн хөрөнгийн 84.2 хувьтай тэнцлээ.

ББСБ-уудын нийт хөрөнгийн өсөлтийн 74.1 хувийг зээлийн өсөлт бүрдүүлж байгаа бөгөөд 2018 оны хоёрдугаар улирлын байдлаар 768.3 тэрбум төгрөгөөр хэмжигдэж буй нийт зээлийн хэмжээ өнгөрсөн оны эхний хагас жилд 554.9 тэрбум төгрөг байсан юм. Үүнийг арилжааны банкнуудын нийт зээлтэй харьцуулбал 4.9 хувь болж буй бөгөөд 2017 оны мөн үед энэ харьцаа 4.3 хувь байв. Банкны салбарт чанаргүй зээлийн хэмжээ нийт зээлийн 8.3 хувь байгаа бол банк бус санхүүгийн салбарт 10.4 хувь байна. Чанаргүй зээлийн хэмжээ сүүлийн нэг жилийн хугацаанд банкны салбарт 0.5 пүнктээр буурсан байхад банк бус санхүүгийн салбарт 2.6 пүнктээр хорогдсон байна.


ББСБ-уудын чанаргүй зээл 2.6 пүнктээр буурлаа  
Үзсэн: 135 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй