Шууд Chart

Э.Сумъяа, А.Батцэцэг нар Азийн спортын наадмаас хүрэл медаль хүртлээ

2018-08-20 20:32:19

Азийн спортын 18-р их наадмын эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд “Будапешт-2013” ДАШТ-ний мөнгө, Азийн АШТ-ний мөнгө, “Универсиад” наадмын мөнгөн медальт, ОУХМ Эрдэнэчимэгийн Сумъяа Өмнөд Солонгосын бөхтэй барилдаж хүрэл медалийн төлөө барилдаж, ялалт байгууллаа.

Тэрээр өнөөдөр тэгшитгэлд Энэтхэгийн Пинкиг, шөвгийн наймд Вьетнамын Ти Ха Фуонгийг тус бүр оноогоор цэвэр ялсан ч хагас шигшээд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Казахстаны  бөх Жулдиз Эшимовад 11:12-оор ялагдаж, хүрэл медалийн төлөө барилдахаар болсон юм.

Мөн тус наадмын эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж байгаа Залуучуудын дэлхйин аварга, Ази тивийн аварга, ОУХМ А.Батцэцэг  хүрэл медалийн төлөө Өмнөд Солонгосын тамирчин Ум Жиюүнтэй барилдаж, 2:5-аар яллаа.


Э.Сумъяа, А.Батцэцэг нар Азийн спортын наадмаас хүрэл медаль хүртлээ  
Үзсэн: 286 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй