Шууд Chart

Японд регбигийн ДАШТ явагдах шинэ цэнгэлдэх хүрээлэн нээгдлээ

2018-08-21 12:29:19

Спортын төрөлд олон сая дэмжигчидтэй төрөл бүрийн спорт байдаг. Эдгээрийн нэг бол XIX зуунаас эхлэлтэй түүхтэй  Регбигийн төрөл юм. Олон улсад Америк хөл бөмбөг гэдгээрээ илүү танигдсан энэ спортын ДАШТ ирэх онд Япон улсад болно. Тэгвэл Японд тус тэмцээнийг зохион явуулах шинэ цэнгэлдэх хүрээлэн үүд хаалгаа нээсэн байна.

Олон улсын Регбигийн зөвлөл анх 2009 онд Америк хөл бөмбөгийн ДАШТ Японд зохиогдоно хэмээн мэдэгдэж байсан. Япон улсын эрх баригчид болон холбогдох албаны хүмүүс ирэх жил зохион байгуулагдах гэж байгаа Регбигийн 9 дэх удаагийн ДАШТ-нд ихээхэн ач холбогдол өгч байгаа талаараа мэдээлсээр байна. Учир нь энэ төрлийн спортын ДАШТ анх удаа Ази тивд, тэр дундаа арлын Япон улсад зохиогдох гэж байгаа юм. Бэлтгэл ажил ч урагштай, дуусах шат руугаа ойртож байгаа талаар онцолжээ. Ирэх оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 2-ныг хүртэл Японы 12 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд Америк хөл бөмбөгийн гал гарсан тоглолтууд явагдаж аваргаа тодруулна. Энэ удаад үүд хаалгаа шинээр нээгээд байгаа цэнгэлдэх хүрээлэнг тус спортын төрөлд тусгайлан засаж, барьсан гэдгээрээ илүү онцлогтой юм байна.

Тус цэнгэлдэх хүрээлэн Японы хойд хэсэгт орших Иватэ мужийн Камайши хотод баригджээ. Энэ хот нь 2011 онд болсон Цунамигийн гамшгийн үеэр их хэмжээгээр хохирол амсаж байсан. Тус тэмцээн явагдах цэнгэлдэх хүрээлэнгийн нээлтийн үйл ажиллагааны дараагаар дунд сургуулийн сурагчид Регбигийн мэргэжлийн тамирчидтай бэлтгэл сургуулилт хийж үзүүлжээ.  Шинэ цэнгэлдэх хүрээлэнгийн барилга нийтдээ 35 сая ам.долларын төсвөөр баригдсан байна. Ирэх жил болох тус тэмцээнд орон орны 98 шигшээ багийн тамирчид оролцоно. Финалын тоглолтод шигшээ 20 багт тунаж үлдэн аваргын цомын төлөө өрсөлдөнө.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японд регбигийн ДАШТ явагдах шинэ цэнгэлдэх хүрээлэн нээгдлээ  
Үзсэн: 295 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй