Шууд Chart

М.Даваад Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээ гардуулав

2018-08-22 10:41:12

Нидерландын Вант Улсад Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон Молом Хаузинга Давааг Монгол Улсаас Нидерландын Вант Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О.Оч 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч уулзан, “Монгол Улсын Соёлын элч”-ийн гэрчилгээг нь гардуулав.

Монгол Улсын Соёлын элч нь Монголын түүх, соёл, урлагийг гадаад оронд танилцуулах, шинжлэх ухаан, спорт, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, ажил хэрэгч хүмүүс болон иргэд хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Соёлын элчийн энэ эрхэм үүргийг санаачилгатай хэрэгжүүлж, Монгол, Нидерландын соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх чиглэлд олон арга хэмжээ зохион байгуулж ажиллахыг шинээр томилогдсон Соёлын элч М.Даваад үүрэг болгов.

Нидерландын Вант Улс нь Европын Холбоон дахь Монгол Улсын чухал түнш төдийгүй, томоохон хөрөнгө оруулагч бөгөөд манай хоёр орон хөдөө аж ахуй, уул уурхай, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах өргөн боломжтой. Энэ хамтын ажиллагаанд соёл, хүмүүнлэгийн харилцаа чухал үүрэгтэй тул Монгол Улсын Соёлын элчийг ийнхүү томилон ажиллуулж эхэллээ.


М.Даваад Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээ гардуулав  
Үзсэн: 155 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй