Шууд Chart

Кени улс төмөр замтай холбоотой авлигын хэрэгт 17 хүнийг баривчиллаа

2018-08-22 14:26:19

Кени Улсын 3 тэрбум ам долларын өртөгтэй шинэ төмөр замын ажлыг хариуцаж байсан хоёр хүн газрыг авлигын замаар бусдад олгосон хэрэгт сэжиглэгдэн баривчлагджээ. Үндэсний Газрын хорооны дарга Мохаммед Абдалла Свазури, Кенийн төмөр замын корпорацийн дарга Атанас Кариуки Майна нар нь уг хэрэгт холбогдуулан баривчилсан 17 хүний 2 нь юм.

Тус улсын Ёсзүй, Авлигын эсрэг хорооны мөрдөн шалгах ажиллагааны дүнд Газар ба Төлөвлөгөөний яам нь хууль бусаар газрыг хүмүүст олгож, бүртгэлжүүлэн, Үндэсний Газрын хорооны гишүүд татвар төлөгчдийн мөнгийг эдгээр газруудын эзэмшигч болох хувь хүн, хуулийн этгээдүүд рүү шилжүүлж байсан нь тогтоогджээ. Ийм замаар төрийн мөнгөнөөс нийт 2,208,292 ам долларыг завшсан байна. 

Шинэ төмөр зам нь нийслэл Найробиг гол боомт болох Момбасатай холбох бөгөөд Хятад Улс санхүүжилтийг нь гаргаж байгаа юм. Энэхүү ажлыг Ерөнхийлөгч Ухуру Кениатта эхлүүлжээ. Түүний засгийн газар нь өнгөрсөн жилээс эхлэн авлигын эсрэг идэвхтэй тэмцэж байна. 

Тус улсын Газрын яам, Үндэсний газрын хороо, Кенийн төмөр замын корпораци уг хэрэгт холбогдон шалгагдаж байна. 


Кени улс төмөр замтай холбоотой авлигын хэрэгт 17 хүнийг баривчиллаа  
Үзсэн: 181 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй