Шууд Chart

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

2018-08-22 18:04:53

Засгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг шинэчлэн баталлаа. 

- Төрийн үйлчилгээг ард иргэдэд чирэгдэлгүй, шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, ажлын бүтээмжийг нэмэгдүүлж, цаг ашиглалтыг дээшлүүлэх зорилгоор “Төрийн цахим мэдээлэл солилцох системд холбох төрийн үйлчилгээний жагсаалт”, “Төрийн цахим мэдээлэл солилцох системийг ашиглан цахим хэлбэрээр үзүүлэх төрийн үйлчилгээний жагсаалт”-ыг тус тус шинэчлэн тогтоов.

- Мал Амьтны эрүүл мэндийн тухай хууль шинэчлэгдсэнтэй холбогдуулан “Хорио цээрийн дэглэм тогтоох өвчний жагсаалт”, “Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны журам”-ыг батлав.Хорио цээрийн дэглэм тогтоох өвчинд гахайн томуу, шувууны тахал, тэмээний цэцэг, адууны цэцэг, бог малын мялзан, боом зэрэг 23 өвчнийг нэрлэв.


Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо  
Үзсэн: 174 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй