Шууд Chart

Цацрагийн хяналтын тоног төхөөрөмжийг буцалтгүй тусламж хэлбэрээр хүлээн авлаа

2018-08-23 12:54:16

Олон улсын атомын энергийн агентлагийн Incident and Trafficking Database (ITDB) өгөгдлийн сангийн мэдээлэлд 1993 оноос хойш цөмийн зэвсгийн зориулалтаар ашиглагдаж болох нийт 18 төрлийн материал бүртгэгдсэн бөгөөд  цацраг идэвхт материалыг худалдах, худалдан авах, ашиглах хууль бус оролдлого 450 гаруй удаа илэрсэн байна. Үүнтэй холбогдуулан улс орон бүр цөмийн материалын хууль бус шилжилт хөдөлгөөнийг хянах, хяналтаас гадуурх цөмийн материал, цацраг идэвхт бодисыг хугацаа алдалгүй олж илрүүлэх,хураах чиглэлээр тавигдаж буй хяналтыг өндөржүүлж байна.

АНУ-ын Эрчим хүчний яамтай хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд манай улсын хилийн 15 боомтод цацрагийн хяналтын 80 төхөөрөмж суурилуулагдан хяналтын үйл ажиллагаанд ашиглагдаж байна.

 МХЕГ-аас “Цөмийн материалын хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, саатуулах” зорилго бүхий дээрх төслийг үргэлжлүүлэх санаачлагыг гаргаж, Хөшигийн хөндийд баригдаж буй олон улсын нисэх онгоцны буудалд цацрагийн хяналтын төхөөрөмжүүдийг суурилуулах шаардлагатай талаар 2016, 2017 онуудад удаа дараа хүсэлт хүргүүлсний дагуу АНУ-ын Эрчим хүчний яамнаас ирүүлсэн 2.143.919 ам доллар буюу 5.265.444.508 төгрөгийн үнэ бүхий 20 ширхэг цацрагийн хяналтын төхөөрөмжийг 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр буцалтгүй тусламж хэлбэрээр хүлээн авлаа. Эдгээр хяналтын төхөөрөмжүүдийг Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудалд 2018 оны 11 дүгээр сарын 01-ний дотор суурилуулж, ашиглалтад хүлээлгэж өгөх юм.


Цацрагийн хяналтын тоног төхөөрөмжийг буцалтгүй тусламж хэлбэрээр хүлээн авлаа  
Үзсэн: 172 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй