Шууд Chart

“Оюунлаг залуус- Монголын ирээдүй” тэмцээн зохион байгуулагдлаа

2018-08-23 14:45:04

Энэ сарын 25-нд тохиох Олон улсын залуучуудын өдрийг угтаж НИТХ-ын төлөөлөгч Д.Баярсайханы санаачлагаар “Оюунлаг залуус – Монголын ирээдүй” тэмцээнийг Сонгинохайрхан дүүргийн 10, 11, 28 дугаар хороодод зохион байгууллаа. Тэмцээнд тус дүүргийн 3 хорооны 46 багийн 230 гаруй залуучууд оролцож байна.

Тэмцээнээр дамжуулан улс орны хөгжлийн тулгуур багана болсон залуусын хөгжлийг дэмжих, тэдний хөгжилд хөрөнгө оруулалт хийж, нийгмийн хөгжлийн гарц, эх түүхийн мэдлэгийг дээшлүүлэх, өв соёлоо дээдлэх, түүхээр бахархах үзлийг төлөвшүүлэх ач холбогдолтой.

Тэмцээн оролцогчид XIII зууны үеийн Их Монгол Улсын түүх, 1911-1921 оны Богд хаант засаглалын үеийн түүх, 1921-1990 оны БНМАУ-ын түүх, 1991-2018 оны өнөөгийн Монгол Улсын түүх гэсэн сэдвээр өрсөлдөнө. Шалгарсан шилдэг 6 баг Олон Улсын залуучуудын өдөр шийдвэрлэх шатанд өрсөлдөж аваргаа тодруулах юм.


“Оюунлаг залуус- Монголын ирээдүй” тэмцээн зохион байгуулагдлаа  
Үзсэн: 131 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй