Шууд Chart

БЗДХ/ХДХВ/ДОХ-ын тусламж үйлчилгээнд зарцуулах хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлнэ

2018-08-24 17:00:53

Хүний дархлал хомсдлын вирусийн халдвар, дархлалын олдмол хомсдлоос сэргийлэх үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулах үүрэг бүхий үндэсний хорооны хурал өнөөдөр Эрүүл мэндийн яаманд боллоо. Хурлаар  ХДХВ/ДОХ, БЗДХ-ын өнөөгийн байдал, бодлого, хөтөлбөрийн хэрэгжилт, хорооны 2018-2019 онд хийх үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөлд гишүүдийн саналыг тусган батлах, хэрэгжүүлэх арга хэмжээг авах талаар ярилцлаа.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд хэлсэн үгэндээ манай улс зах зээлийн эдийн засагт шилжиж эхэлсэнтэй холбоотойгоор ажилгүйдэл, ядуурал, хүн амын шилжилт хөдөлгөөн нэмэгдэж, улмаар архи хэтрүүлэн хэрэглэх, эрт бэлгийн харьцаанд орох, бэлгийн олон хавьтагчтай байх, биеэ үнэлэх зэрэг эрсдэлт зан үйл газар авч, 1990 оноос хойш БЗДХ-ын өвчлөл эрс нэмэгдсэн.

 

Өнөөдрийн байдлаар Монгол улс ХДХВ/ДОХ-ын тархалт багатай орны тоонд ордог боловч сүүлийн 5 жилд бэлгийн замаар дамжих халдвар нийт халдварт өвчний дотор 3 дугаар байрт тогтмол орсоор байна.
ХДХВ/ДОХ, БЗДХ-ын тархалт нэмэгдэж, тархалтыг нөхцөлдүүлж буй, даамжруулж буй хүчин зүйлс, өртөж буй хүн амын бүлэг өөр өөр, ихэвчлэн эрэгтэйчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрэгтэйчүүд, мансууруулах бодис тарьж хэрэглэгчид, биеэ үнэлэгчид өртөж байна. 

Ийм учраас Бэлгийн замаар дамжих халдвар, Хүний дархлал хомсдолын вирүсийн халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх үйл ажиллагааг төрийн нэгдсэн бодлогын хүрээнд үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, үндэсний хариу арга хэмжээнд зарцуулах санхүүжилтийг нэмэгдүүлэхэд Засгийн газар, Үндэсний хорооны гишүүдийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна гэлээ.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

БЗДХ/ХДХВ/ДОХ-ын тусламж үйлчилгээнд зарцуулах хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлнэ  
Үзсэн: 238 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй