Шууд Chart

Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагуудын сахилга хариуцлага, аюулгүй байдлыг шалгана

2018-08-24 17:27:19

Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагуудад Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 01 тоот “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” албан даалгавар, Цагдаагийн ерөнхий газрын дарга, дэд дарга нараас сахилга хариуцлагыг дээшлүүлэх, дотоод аюулгүй байдлыг хангах талаар өгсөн үүрэг чиглэлийн хэрэгжилт болон өвөлжилтийн бэлтгэлийг хангаж буй байдлыг шалгаж байна.

Шалгалтыг энэ сарын 24-27-ны өдрүүдэд ЦЕГ-ын Аюулгүй байдлын хэлтэс, Хяналт, шалгалт, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс, Төрийн нууцын хэлтсийн дарга, ахлах байцаагчдын бүрэлдэхүүнтэйгээр анги, байгууллагуудад явуулахаар төлөвлөжээ.

Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдын удирдах ажилтны манлайлал, алба хаагчдын сахилга хариуцлага, ёс зүй, ажлын цаг ашиглалт, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны “Дотоод аюулгүй байдлыг хангах журам код 113”-ын хэрэгжилт зэргийг тухайлан шалгах аж.


Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагуудын сахилга хариуцлага, аюулгүй байдлыг шалгана  
Үзсэн: 207 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй