Шууд Chart

Үерийн далан барих ажил үргэлжилж байна

2018-08-27 10:07:09

Өнгөрсөн сарын 16-аас эхлэн үргэлжлэн орсон аадар борооны улмаас Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Амгалан дулааны цахилгаан станц орчмын айлууд үерт автаж улмаар тус станц руу үер орох магадлал ихэссэн. Иймд иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн тулд дүүргийн Засаг даргын Тамгын газраас 8 дугаар хороо Эрдэнэтолгой УС-15 орчимд 90 мянган м.кв үерийн хамгаалалтын барилга барих ажлыг эхлүүлсэн.

Түүнчлэн даланг барих ажилд саад учруулаад буй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Амгалан дулааны станцын урд талын зөвшөөрөлгүй буусан айлуудыг албадан буулгах ажил өнөөдөр эхэллээ. Баянзүрх дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Газрын харилцааны алба, Онцгой байдлын хэлтэс болон дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэс хамтран зөвшөөрөлгүй буусан айлуудыг нүүлгэн шилжүүлж иргэдийг үер усны болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг гүйцэтгэж байна.


Үерийн далан барих ажил үргэлжилж байна  
Үзсэн: 384 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй