Шууд Chart

Улсын начин Ш.Дарханбатын цолны мялаалга наадамд улсын арслан Э.Оюунболд түрүүллээ

2018-08-27 11:19:21

Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмаар тав давж, Монгол Улсын начин цол хүртсэн Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат Шоовдорын Дарханбатын цолны мялаалга наадамд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, “Хангарьд” спорт хороо, “Хан Хэнтийн аварга” дэвжээний бөх, улсын арслан Э.Оюунболд түрүүлжээ.

Уг барилдаанд 64 бөх зодоглосон бөгөөд Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат ОБЕГ-н “Аврагч” спорт хороо, “Дорнод нутаг” дэвжээний бөх, улсын начин Д.Анар үзүүрлэв.

Их шөвөгт Хөвсгөл аймгийн Их-уул сумын харьяат “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх, улсын начин Б.Даваа-Очир, Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “АПУ” ХХК, “Говийн хүчтэн” дэвжээний бөх, аймгийн арслан Э.Нямаа нар шалгарлаа.
Наадмын үеэр Ш.Дарханбатад Өмнөговь аймгийн нутгийн зөвлөлөөс “Ланд-200” маркийн автомашин, орон нутгийн өмчит “Таван Толгой” ХК-аас Улаанбаатар хотноо дөрвөн өрөө байраар шагнаж урамшуулсан юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Улсын начин Ш.Дарханбатын цолны мялаалга наадамд улсын арслан Э.Оюунболд түрүүллээ   
Үзсэн: 1278 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [66.181.185.xxx] 2018-08-28 13:08
Zdaakad yu hiisen gej bair mashin ogch baigaa yum be. Mongolchuud ene heden boh nertei mahnuudad mongoo urehguigeer ajlin bair nemegduuldeg ch yum uu arai heregtei yumand zartsuuldag bolson tsagt hogjino.
Бөөсөнд хутга гэдэг шиг... [202.21.100.xxx] 2018-08-28 10:19
Улсын начины цолны мялаалга наадамд "улсын арслан" Э.Оюунболд түрүүллээ. "МАНГАР БАЦААН"-уудад өөр хийх ажил алга уу? Хадлан, тариа, хаваржаа намаржааныхаа ажилд энэ их их хүчээ зориулдаг ч болоосой доо
Зочин [202.9.41.xxx] 2018-08-28 09:15
дэнжийн хэдэн махан мануухайгаа дээдлэхээ болиоч ээ дэлхийн хэмжээний оюуны тамирчдаа дээдлэх хэрэгтэй шүү дээ өчнөөн олон хүүхэд сургуульдаа багтаж ядаж цэцэрлэгийн бараа ч байхгүй байхад махан мануухай нарыг дэндүү эрхлүүлэх юм
Дээхэн үе [203.91.115.xxx] 2018-08-27 22:17
Одооний бөхчүүдээс ч ичээд жигшээд байдаг болж дээ! Нэг л ялхайсан том том бирдүүд.. Бөхийн холбоо дүрмээ өөрчил! Удахгүй ард түмэн энэ хэдэн гүзээнүүдийг хараад бөлждөг болно.
ЗОЧИН [66.181.189.xxx] 2018-08-27 20:22
ЭВИЙ ЭВИЙ ИНГЭЖ ДООШООГОО ОРОХ ГЭЖ МИНИЙ ДҮҮ ИЧИХГҮЙ БАЙНА УУ? БӨӨСӨНД СЭЛЭМ БӨЛДӨГТ ХАЛУУХАН БАРИУ ОРЧИН ГЭЖ ККК
Zail [202.9.41.xxx] 2018-08-27 19:11
Nachingiin naadamd arslan barildaad l. Zail zail
Зочин [81.102.66.xxx] 2018-08-27 17:51
Hiij uym uych baihgyi hiij byteej chadah uymgyi hymyys ingeed l baij baihaas uur yahavdee.
Зочин [202.21.101.xxx] 2018-08-27 17:33
начны найран дээр арслан түрүүлж гэнээ
Зочин [103.206.195.xxx] 2018-08-27 17:11
TAVAN TOLGOI ARD TUMNII BAYLAG BUYU GAZRIIN HEVLII DEH BAYALGIIG IDEHEE ZOGSOO. TA NAR TARIJ URGUULSAN BISH SHUU, ARD TUMNII OMCH.
ҮНЭН ШҮҮ [202.21.100.xxx] 2018-08-28 10:24
ӨВӨГ ДЭЭДСИЙН ЗАХИАСТАЙ ҮЕИЙН ҮЕДЭЭ ҮР ХОЙЧИЙН МИНЬ ӨМЧ. ДЭЛХИЙД ДАНСТАЙ МОНГОЛ ТҮМНИЙ МИНЬ ӨМЧ
Зочин [43.228.131.xxx] 2018-08-27 17:01
За үнэхээр үнэн хүчээрээ начин болсон бол баяр хүргэхсэн харамсалтай нь үгүй ш дээ үзэгч түмэн сохор дүлий биш.
Зочин [64.119.23.xxx] 2018-08-27 14:32
иЙМ НЭГ ЭРҮҮЛ БИШ МАНГАР ЮМАА БОЛЬЦГООМООР ЮМДАА

Бидэнтэй нэгдээрэй