Шууд Chart

Энэ долоо хоногийн дунд үеэс бороо орж, сэрүүснэ

2018-08-27 13:32:28

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2018 оны 8 дугаар сарын 27-ноос 9 дүгээр сарын 03-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг та бүхэнд хүргэж байна.


- Хугацааны дунд үеэс бороо орж, сэрүүснэ -

Баруун аймгуудын нутгаар: Наймдугаар сарын 27-нд нутгийн баруун хэсгээр, 28, 29, 3-нд зарим газраар, 30, 31-нд ихэнх нутгаар, 1-нд нутгийн зүүн хэсгээр бороо, Монгол-Алтай, Хангайн уулсаар хур тунадас орно. Салхи Алтайн  уулсаар, 31,3-нд зарим газраар 14-16м/с хүрч ширүүснэ. 31-1нд нутгийн хойд хагаст, 3-нд нутгийн баруун хагаст сэрүүсч Алтай, Хангай, Ханхөхий, Түргэний уулс, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 13-18 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна. Бусад хугацаанд дулаарна.


Төвийн аймгуудын нутгаар: Наймдугаар сарын 28, 3-нд нутгийн баруун хойд хэсгээр, 29-нд зарим газраар, 30-1-нд ихэнх нутгаар бороо, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 31-1-нд зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. 31-1-нд сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулс, Тэрэлжийн нутгаар шөнөдөө 0-5 хэм өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар дулаарна.   



Зүүн аймгуудын нутгаар: Наймдугаар сарын 27-нд нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн бороо, 1-нд ихэнх нутгаар, 2-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи 1-2нд ихэнх нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 20-25 хэм, нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна. 2-нд ихэнх нутгаар сэрүүснэ.


Говийн аймгуудын нутгаар: Наймдугаар сарын 27-нд нутгийн зүүн хэсгээр, 29-30нд нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо, 31-1-нд ихэнх нутгаар бороо орно. Салхи 31-1-нд ихэнх нутгаар 15-17 м/с хүрч ширүүснэ. 1-нд нутгийн хойд хэсгээр, 2-нд ихэнх нутгаар сэрүүснэ. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 12-17 хэм өдөртөө 25-30 хэм дулаан байна.


Энэ долоо хоногийн дунд үеэс бороо орж, сэрүүснэ  
Үзсэн: 151 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй