Шууд Chart

С.Дөлгөөн: “Internet security”-ийн хамгаалалтын програмыг компьютертоо суулгаснаар вирус нэвтрэхгүй, ачаалал өгөхгүй

2018-08-27 15:30:16

Сүүлийн үед интернет халдлага, вирус их тархаж, иргэдийн хувийн мэдээлэл рүү нэвтрэх нь ихэсч байгаа тул үүнээс хэрхэн сэргийлэх талаар “BMD” компанийн менежер С.Дөлгөөнтэй ярилцлаа. Тэрбээр компанийнхаа мэдээллийн аюулгүй байдал, кибер халдлагын салбарт ажилладаг аж.

- Иргэд, аж ахуйн нэгж байгууллага интернетийн халдлагад өртөх нь жилээс жилд ихэсч байна. Халдлагад өртөхгүйн тулд хамгийн түрүүнд юуг хийх ёстой вэ?

-Интернетээр дамжин халдах вирүснээс хамгаалалт сайн байх хэрэгтэй. Хүмүүсийн олонхи нь анти вирусийн програм хангамжаар хамгаална гэдгийг мэддэг гэвч яаг хэрэгтэй чухал программаа сонгодоггүй. Иймд вируст өртөхөд компьютер гацахаар иргэд форматлаадл зүгээр болно гэж өнгөц ойлгодог. Гэвч үүний цаана хамгийн том асуудал нь иргэн таны хувийн мэдээлэл алдагдана гэдгийг төдийлөн ойлгодоггүй. Компьютер чинь халдлагад өртлөө л бол хувийн мэдээллээ алдаж байна гэсэн үг. Тодруулбал банкны мэдээлэл, утасны дугаар, гэрийн хаяг гэх мэт. Мөн бид компьютер ашиглаагүй байсан ч гар утас, таблет, компьютер шиг ажилладаг болсон өнөө үед эдгээрээс ч дамжуулж халдлага нэвтрэх боломжтой.

- Шинээр компьютер худалдаж авахаар анти вирусийн програм жилийн хугацаатай дагалддаг. Энэ нь хангалттай хамгаалдаг уу?

- Компьютер доторх зүйлээ л хамгаалах боловч интернетээр дамжин орж ирсэн гадны нөлөөтэй вирусээс хамгаалж чадахгүй. Өнөөдөр иргэд нийтээрээ интернет ашиглаж байна.

- Тэгвэл үүнээс хэрхэн хамгаалах вэ?

- “Internet Security хамгаалалтаар хамгаална. Дээрх аргаар хамгийн их халддаг вирус бол ransomware. Хэрвээ энэ халдлагад өртсөн бол иргэн таны бүх мэдээллийг шифрлэн хааж ашиглах боломжгүй болгоно. Тодруулбал та мэдээлэл рүүгээ нэвтэрч чадахгүй. Нэвтрэхийг хүсвэл мөнгө нэхнэ. Нэг үгээр хэлэхэд таны хөрөнгийг барьцаалж байна гэсэн үг.

- Ийм вирус хэр элбэг тархаж байгаа вэ?

- Сүүлийн үед олширч байна.

- Та түрүүн зөвхөн компьютер гэлтгүй гар утас, таблетаар дамжиж халдах боломжтой гэж хэлсэн. Тэгэхээр интернет хамгаалалтыг компьютероос бусад харилцааны хэрэгсэлд ашиглаж болох уу?

- Болно. Тиймээс бид төхөөрөмж гэж яриад байгаа юм. Интернетээр ирдэг вирусууд нь цаг тутамд шинэчлэгддэг. Тиймээс “Internet security”-ийн хамгаалалтын програм нь өдөр бүр өөрийгөө хөгжүүлж, шинээр гарч ирж байгаа халдлагуудаас хамгаална.

- Тэгвэл танай компанийн “Internet security”-ийн хамгаалалтын програмыг хэрхэн хэрэглэх вэ?

- Манай компани 2017 оны эхнээс АНУ-ын “Norton by Symantec” брэндийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч болсон. Манай байгууллага “Norton Internet security”-ийн хамгаалалтын програмыг оруулж ирдэг.

Стандарт, делекус, премиум гэсэн гурван бүтээгдэхүүн бий. Нэг, гурав, таван төхөөрөмжтэй. Үүнийг хэрэглэгчид утас, компьютер, таблет зэрэг хүссэн төхөөрөмждөө суулгана. Үүний давуу тал нь эдгээр төхөөрөмжөө менежментийн cloud сайтаас хянаж болно. Тодруулбал Norton програмыг авсан тохиолдолд өөрийнхөө хэрэглэгч хаягийг үүсгэнэ. Миний компьютер халдлагад өртөж үү, миний утас шинэчлэлт хийж үү гэх мэтийг хянах боломжтой гэсэн үг.

- Энэ програмыг олон улсад хэр хэрэглэдэг вэ?

- Олон улсад бол их хэрэглэдэг. Номер нэг гэж хэлж болно. Харин манай улсад одооноос л танигдаж байна. Манай төхөөрөмжийг нэг болон хоёр жилийн хугацаатай хэрэглэж, цаашид сунгах боломжтой. Энэ програмыг суулгаснаар хэн нэгний компьютерт вирус нэвтрэхгүй, ачаалал өгөхгүй.

-Ярилцсанд баярлалаа.

 

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

С.Дөлгөөн: “Internet security”-ийн хамгаалалтын програмыг компьютертоо суулгаснаар вирус нэвтрэхгүй, ачаалал өгөхгүй  
Үзсэн: 1136 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй